АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Хэзээ мэдээлэх шаардлагатай вэ?

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу биржид бүртгэлтэй, олон нийтэд үнэт цаасаа санал болгосон хувьцаат компани мэдээллийн ил тод байдлыг хангаж мэдээллийн урсгалыг сайжруулах нь хуулийн дагуу үүрэг ба үүнээс гадна байгууллагын санаачилга, сайн дураар, шударгаар мэдээлэх буюу ёс зүйн үүрэг давхар мөрдөж хэрэгжүүлэх нь чухал юм.  Үүнд:

Тогтмол мэдээлэх

жилийн үйл ажиллагааны тайланг  дараа оны 4 сарын 30-ны дотор, хагас жилийн үйл ажиллагааны тайланг 7 сарын 20-ны  дотор хугацаанд тус тус нийтэд ил болгож, тайлагнах.

Тухай бүр мэдээлэх

хувьцааны ханшид шууд нөлөөлөх, эерэг болон сөрөг үр дагавар бүхий үйл ажиллагааны өөрчлөлтийн тухай мэдээлэл

Шаардлагын дагуу мэдээлэх

аливаа сонирхлын зөрчилтэй, их хэмжээний хэлцэл, шүүхийн маргаантай холбоотой үйл ажиллагааг нуун дарагдуулахгүй байх.

Сайн дураар мэдээлэх

хөрөнгө оруулагч, харилцагчийн мэдэх эрхийг хангах зорилгоор.

Тухай бүр мэдээлэх

аливаа сонирхлын зөрчилтэй, их хэмжээний хэлцэл, шүүхийн маргаантай холбоотой үйл ажиллагааг нуун дарагдуулахгүй байх.

Олон нийтэд нээлттэй байх хүрээнд мэдээллээ шаардлагатай үеүдэд ил тод танилцуулж, мэдээлэх буюу тайлагнах ёстой. Энэ мэдээлэл нь компанийн үнэ ханшид нөлөөлж байвал компанийн үйл ажиллагааны мэдээлэл болох ба хувьцаа хуваах, нэгтгэх, ногдол ашиг тараах, татан буугдах, дампуурах зэрэг хувьцааны ханшид шууд нөлөөлөх мэдээлэл багтах юм. Жишээлбэл, Компанийн тухай хуульд санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ гаргаж, танилцуулах шаардлагатай хэмээн үйл ажиллагааны мэдээлэл зарлах хугацааг нарийвчлан тогтоож өгсөн байна. Ногдол ашиг тараах шийдвэр гарч, нэгж хувьцаанд хуваарилах ногдол ашгийн дүн өндөр байвал хувьцааг худалдан авах захиалга нэмэгдэж, улмаар хувьцааны ханш өсөх шууд нөлөө үзүүлэх тул энэ нь компанийн үйл ажиллагааны мэдээлэл компанид эерээр нөлөөлөх тохиолдолд тооцогдоно.