Хувьцаа нь компанид хөрөнгө оруулсны төлөө тодорхой хэмжээний хувийг эзэмших эрх юм. Жишээлбэл, компани 1,000 ширхэг хувьцаа гаргасан бол нэг хүн 100 ширхэг хувьцааг эзэмшвэл тухайн хүн компанийн 10 хувийг эзэмшсэн гэсэн үг.
Хувьцааг энгийн болон давуу эрхийн хувьцаа гэж ангилдаг. Энгийн хувьцаа худалдан авснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхтэй, компанийн удирдлагад хяналт тавьж ногдол ашиг хүртэх боломжтой боловч тогтмол ногдол ашиг авахгүй бөгөөд компани татан буугдсан тохиолдолд Компанийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу зээлдүүлэгч болон давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дараа өөрийн хувьцааны тоо ширхэгт хувь тэнцүүлэх замаар өр төлбөрөө барагдуулна. Давуу эрхийн хувьцаа худалдан авснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхгүй, тогтмол ногдол ашиг авдаг, компани татан буугдах дампуурахад Компанийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу зээлдэгч нарын өр төлбөрийг барагдуулсны дараа хөрөнгө оруулагчдад хөрөнгө хуваарилахад тэргүүн ээлжид авдаг. Давуу эрхийн хувьцаа нь хөрвөх чадвартай бөгөөд хөрвөх нөхцөлийг нь тодорхой зааж өгсөн тохиолдолд энгийн хувьцаа руу хөрвөх боломжтой байдаг.