АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Санал гомдол

"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн гишүүн үнэт цаасны компани болон бүртгэлтэй хувьцаат компанийн үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоотой холбоотой санал гомдол.

Санал гомдолд тавигдах шаардлага

1. Иргэн санал, гомдол гаргахдаа овог, нэр, оршин суух болон цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж ирүүлнэ.

2. Санал, гомдолд тусгасан асуудал болон хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна. Дараах тохиолдолд санал, гомдлыг хянан үзэхгүй байж болно.

* Санал, гомдол нь тодорхой нэр, хаяггүй бол

* Санал, гомдолд дурдсан асуудал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй бол

Санал гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа

Гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ. Саналын шинжтэй бол хариуг 60 хоногийн дотор өгнө.