АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Мэдээллийн ил тод байдал, тайлагнал

“Үнэт Цаас гаргагчийн хугацаат тайлагнал болон тухай бүр мэдээлэх мэдээллийн агуулга, хэлбэр” журамд хувьцаат компанийн мэдээлэж, олон нийтэд ил тод болгох мэдээллийн жагсаалтыг тусгасан. Түүнчлэн, тайлагнах хэлбэрийг боловсруулан тайлангийн маягтыг бөглөх байдлаар бэлтгэн баталсан байна. Хувьцаат компани, мэдээлэх үүрэг хүлээсэн ажилтан энэхүү маягтыг бөглөх эсхүл шаардлагатай мэдээллийг заавал тусгаж өөрсдийн загвараар тайлангаа боловсруулан мэдээлэх боломжтой. Байгууллагын цахим хуудас, олон нийтийн сүлжээний хаяг зэрэг албан ёсны хаягаараа мэдээлэх нь хамгийн түгээмэл  бөгөөд хуульд заасан хэлбэр юм. Харилцагч, үйлчлүүлэгчдэдээ зориулан шуудан, харилцаа холбооны хэрэгслээр мэдээлэл дамжуулах нь мэдээллийн урсгалыг сайжруулах эерэг нөлөөтэй.