Авах позиц
Биржийн арилжаагаар худалдан авах хэлцэл хийсэн позиц
Авах, зарах үнийн зөрүү (Spread)
Зах зээл үүсгэгчийн авах, зарах захиалгын үнийн зөрүүний дээд хэмжээ
Барьцаа
Төлбөр тооцооны үйл ажиллагааг хэвийн явуулах, төлбөрийн үүрэг биелүүлэх баталгаа болгож төлбөр тооцоонд оролцогчийн байршуулсан бэлэн мөнгө болон үнэт цаас
Багцын арилжаа
Нэг үнэт цаасны компанийн харилцагчид хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хаалтын үед сүүлийн ханшаас өндөр үнээр арилжаа хийх
Анхдагч арилжаа
Үнэт цаас гаргагч олон нийтэд үнэт цаасаа арилжих
Варрант
Тодорхой үнэт цаасыг ирээдүйд урьдчилан тогтоосон үнээр худалдан авах эрх олгох санхүүгийн хэрэгсэл
Вариацын маржин
Фьючерс, Деривативын өдөр тутмын тооцоо, маржины дутаж буйг нөхөх мөнгө
Арилжааны хэмжээ/ Volume
Арилжаалагдсан нийт үнэт цаасны хэмжээ
Эрсдэлийн хэмжүүр/ Value at risk
Портфелийн тодорхой хугацаанд тодорхой алдах магадлалтай хэмжээ
Опцион
Ирээдүйд тодорхой үнэт цаасыг урьдчилан тохирсон үнээр худалдах эсвэл худалдан авах эрх олгодог дериватив хэрэгсэл юм
Спекуляци
Үнэ өсөх эсвэл буурахыг таамаглах замаар ашиг олох
Клиринг
Арилжааны хэлцлийг баталгаажуулж, тооцоог гүйцэтгэх процесс юм
Саналын эрх
Хувьцаа эзэмшигдийн хуралд санал өгөх эрх /1 хувьцаа 1 саналын эрх/
Своп
Хоёр тал урьдчилан тохирсон нөхцлөөр тодорхой хугацаанд мөнгөн урсгал эсвэл бусад санхүүгийн хэрэгслийг солилцох гэрээ
Фьючерс
Ирээдүйд тодорхой хугацаанд, урьдчилан тогтоосон үнийн түвшинд тодорхой хэмжээний үнэт цаас, валют, бараа гэх мэт хөрөнгийг худалдах эсвэл худалдан авах гэрээ
Амортизаци
Бонд, зээлийн үндсэн төлбөрийг хугацаанд нь бага багаар бууруулах процесс
Худалдах эрх/Put option
Ирээдүйд үнэт цаасыг өндөр буюу урьдчилан тогтоосон үнээр зарах эрх
Худалдан авах эрх
Ирээдүйд үнэт цаасыг өндөр буюу урьдчилан тогтоосон үнээр худалдан авах эрх
Маржин
Арилжаанд оролцохын тулд брокер, клирингийн төвд байршуулдаг барьцаа хөрөнгө буюу баталгааны мөнгө юм. Энэ нь эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг баталгаажуулах зорилготой
Барьцаа хөрөнгө
Арилжааны эрсдлийг бууруулахад байршуулдаг баталгааны хөрөнгө, маржин
Валютын эрсдэл
Валютын ханшийн хэлбэлзлээс үүдэх эрсдэл.
Үнийн хэлбэлзэл
Хөрөнгийн үнийн өөрчлөлтийн хэмжээ