“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан
бөгөөд тус ондоо Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай
зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд
анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр
хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018 - 2021 онуудад компанийн бондын арилжаа
амжилттай явагдсан.
2023 оны эхний хагас жилийн байдлаар Бирж нийт 23 гишүүн үнэт цаасны компани, 11
тооцооны гишүүн, 2 зах зээл үүсгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. Бирж тооцооны 11
гишүүнтэйгээс 3 ерөнхий гишүүн нь өөрийн гэрээт үнэт цаасны компаниуд буюу Биржийн
арилжааны гишүүдийн арилжсан гэрээний төлбөр тооцооны ажиллагааг хариуцан гүйцэтгэдэг.
Хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч цахим бирж байх
Бүс нутгийнхаа хөрөнгийн зах зээлийн төв болох
Бүс нутгийнхаа хөрөнгийн зах зээлийн төв болох
Бирж нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш зах зээлд санал болгох шинэ бүтээгдэхүүн, санхүүгийн хэрэгслийн төрлийг нэмэгдүүлэх хүрээнд судалгаа, шинжилгээ хийж, системийн шийдлийг боловсруулж, шинэчлэн сайжруулах шаардлагатай зүйлсийг тодорхойлох, зах зээлийг зохицуулах дүрэм журмыг боловсруулахад анхааран ажилласан. Цаашид бид бэлэн болсон систем, дэд бүтэц, хуримтлуулсан туршлага, боловсруулсан дүрэм, журам дээрээ үндэслэн бизнесийн үйл ажиллагаагаа далайцтайгаар өргөжүүлж, хөрөнгийн зах зээлд оролцогчдын хамтын ажиллагааг бататгаж, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ бүхий зах зээлийг бий болгохоор зорьж байна.