Өчигдөр Монгол Улсад Google Pay төлбөрийн систем нэвтэрсэн түүхэн өдөр тохиолоо. Улмаар ХХБ, Голомт банк болон ББСБ-ууд дундаас Соно Финтек ББСБ-ын харилцагчид Google Pay-г ашиглах боломжтой болоод байна.
📌 Онцлог: Анхны карт
Соно Финтек нь БОНУМ-тай хамтран Google pay дэмжих олон улсын кредит картыг Монголд анх удаа нэвтрүүлээд буй. Ингэснээр Монголын нийт ухаалаг утас хэрэглэгчдийн 67% орчим нь буюу Android үйлдлийн системтэй утас ашиглаж байгаа хэрэглэгчид төлбөр, тооцоогоо илүү хялбар, илүү аюулгүйгээр хийх боломжтой болоод байна. Өмнө нь зөвхөн банкнууд л олон улсын карт гаргадаг байсан бол одоо ББСБ ийм үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн нь энэ.
🔍 Яана гэсэн үг вэ? Соно ББСБ-ын харилцагчид шинэ кредит картаа Google Pay-д холбосноор утсаараа шууд төлбөр хийх боломжтой. Ингэснээр гадаад, дотоод бүх газарт картгүйгээр NFC-ээр түргэн, аюулгүй төлбөр хийх боломж бүрдэнэ.
🧐 Аюулгүй юу? Соно ББСБ-ын хувьд хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлын стандартыг амжилттай баримталж ажилладаг бөгөөд уг стандартын нэг болох Олон улсын стандартчиллын байгууллага ISO болон IEC-с 27001 сертификат авсан аж.
📈 8 дахь жилдээ Google Pay-тэй
Соно Финтек ББСБ-ын хувьд 2017 онд үүсгэн байгуулагдсан. Улмаар 2019 онд Соно апп-ийг зах зээлд нэвтрүүлж Монгол орны бүх хэсэгт үйл ажиллагаагаа түгээж өнгөрсөн онд 1 сая хэрэглэгчтэй болсон аж. Мөн МИРА агентлаг тэдний байгууллагын болон бондын зээлжих зэрэглэлийг дахин баталгаажуулж BBB үнэлгээтэйгээр тогтоосон гэж байгаа.
Тэдний тухай тоо баримтыг дурдвал,
Соно апп-ийн нийт таталтын тоо: 2.5 сая
Зээлдэгчдийн тоо: 498.3 мянга
🌌 Том зургаар…
Google Pay-н нэвтрэлт болон хувийн хэвшлийн финтек компаниудын оролцоо нь Монголын төлбөрийн экосистемийг шинэ түвшинд гаргалаа. Тодруулбал, банкнуудад төвлөрсөн байсан олон улсын картын зах зээлийг өргөжүүлж, финтек болон банкны өрсөлдөөн, инновацыг эрчимжүүлэх томоохон шилжилтийн эхлэл боллоо доо.
NEWSLETTER
Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад
Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.