АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
2026 оны төсөв батлагдлаа

Улс төрийн хэрүүл маргаан, зодоон нүдээн дунд мартагдах шахсан 2026 оны төсөв арай гэж хугацаандаа батлагдлаа. Ирэх оны төсвийг хэрхэн батлав? Харъя. 

⚖️ Орлого, зарлага

2026 оны нэгдсэн төсвийн орлогыг ₮31.9 их наяд, харин нийт зарлагыг ₮32.9 их наяд байхаар баталсан. Өөрөөр бол ₮1 их наядын алдагдалтай төсөв баталсан. Ийнхүү сүүлийн 10 жилд алдагдал нь ₮1 их наядын босгыг даваагүй төсвийн жил 3 боллоо. Цаашлаад, төсвийн нийт зардлын 75% буюу ₮24.9 их наяд нь урсгал зардал, 25% буюу ₮8.6 их наяд нь хөрөнгийн зардал байхаар тооцоолжээ. 

➕ Энэ удаагийн төсөвт багш нарын цалинг 2 удаа, эмч нарын цалинг 1 удаа нэмэх цалингийн нэмэгдэл болон тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд нийт ₮969 тэрбумыг нэмж төсөвлөснөөрөө онцлог. 

➖ Эдгээр нэмэгдлийг төсөвт багтааж, шингээхийн тулд урсгал зардлыг ₮990 тэрбумаар, хөрөнгийн зардлыг ₮361 тэрбумаар тус тус бууруулан баталсан гэж байгаа. 

🆕 Төсвийн хөрөнгө оруулалт

Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар 579 төслийг ₮3.3 их наядаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ дундаас, хэрэгжүүлэх төслийн тоогоор хамгийн өндөр нь боловсролын салбар бөгөөд нийт 198 төслийг ₮448 тэрбумаар санхүүжүүлэхээр төлөвлөв. Харин хөрөнгө оруулалтын дүнгээр хамгийн өндөр нь зам тээврийн салбар буюу нийт 69 төсөлд ₮902.8 тэрбумыг төсөвлөжээ.

🍰 Хувьчлан харвал, нийт төсвийн хөрөнгө оруулалтын 27.6% нь зам тээвэрт, 13.7% нь боловсролын салбарт, 9.8% буюу ₮322.4 тэрбум нь эрчим хүчний салбарт гэхчлэн хуваарилжээ. 

Харин гаднын зээл, тусламжаар 98 төслийг ₮1.9 их наядаар санхүүжүүлнэ. Үүнээс Азийн хөгжлийн банк хамгийн олон буюу 47 төслийг ₮556.8 тэрбумаар санхүүжүүлэх бол удаад нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк 12 төслийг ₮254.3 тэрбумаар санхүүжүүлэх нь ээ. 

Эцэст нь… Эрх баригчид ирэх оноос эхлэн төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24%, 2027 онд 23%, 2028 онд 22%, мөн ЗГ-ын өрийг 2026 онд ДНБ-ий 50%, 2027 онд 45%, 2028 онд 45% байхаар жил дараалан бууруулахаа амласан. Ирэх оноос эхлэн эрх баригчид төсвийг тасралтгүй багасгах амлалтаа хэр биелүүлэхийг харах л үлдлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ