Америкийн 71 жилийн түүхт түргэн хоолны франчайз Burger King Монголын зах зээлд нэвтрээд хэдийнээ 10 жил болжээ.
🫨 Та мэдэх үү? 1954 онд Burger King үүсгэн байгуулагдахдаа Insta-Burger King нэртэй байсан төдийгүй өөрсдийн брэндийн бэлгэ тэмдэг болсон “Whopper” бургерээ 1957 онд танилцуулж байжээ. Өөрөөр бол одоо зах зээлд худалдаалагдаж буй “Whopper” бургер 68 настай.
📍 14 + 1 салбар
Тус франчайзыг Макс Групп дотоодын зах зээлд нэвтрүүлж, өнгөрсөн хугацаанд Улаабаатарт 14, Дархан аймагт 1 буюу нийт 15 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Макс Группийн тухайд 1992 онд буюу үүсгэн байгуулагдсан жилдээ монголын анхны түргэн хоолны сүлжээ ресторан болох Berlin Burger рестораныг нээснээр хүнс үйлдвэрлэлийн салбарт хөл тавьсан түүхтэй. Улмаар 2015 онд Монгол Burger King-н франчайз нээгдсэн 100 дахь улс болж байв.
🧑🍳 Бургерчид: Өнгөрсөн хугацаанд Burger King Монголд орж ирснээр 400 гаруй ажлын байрыг бий болгожээ.
🗞️ Өдгөө тэд уул уурхай, барилга, сүү, сүүн бүтээгдэхүүн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал гэсэн үндсэн 5 чиглэлд үйл ажиллагаа явуулж, 2032 он гэхэд ДНБ-ий 5%-ийг дангаар хангах томоохон зорилтыг тавиад буй.
🤑 Burger King-н сүлжээ
Burger King-н тухайд өдгөө дэлхийн 100 гаруй оронд 20,000 гаруй салбартай. Сонирхолтой нь, Burger King-н франчайз эзэмшигчид тухайн бүс нутагтаа онцгой эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг буюу 1 бүс нутаг, 1 эзэмшигчийн онцгой эрх гэсэн зарчим баримталдаг.
🏅 Burger King-н нууц жор: Мэдээж нэгэнт олон улсын франчайз тул хүнс үйлдвэрлэлийн нарийн стандартуудыг мөрдөх шаардлагатай. Энэ ч утгаараа Burger King орц түүхий эддээ олон улсын шаардлага хангасан бүтээгдэхүүн ашиглаж, монголын хэрэглэгчдэд хүргэдэг байна.
Эцэст нь… Монголчууд 68 жилийн түүхт “Whopper” бургертэй танилцсаны 10 жилийн ой тохиож байна. Нийт бургерчдэдээ ойн баярын мэнд хүргэе. Гэснээс Burger King Mongolia ойн баяраа тохиолдуулан “Амт ба Аз” урамшууллын хүрээнд “10 Whopper”, “All in”, “Double Double”, “3XL” гэсэн 4 төрлөөс худалдан авалт хийсэн хэрэглэгчдэдээ хүрд эргүүлж, азтан болох урамшуулал зарласан байна лээ шүү. 😋