АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00%
ТЭСО Инвестмэнт x GrabMaps: Монголын анхны дижитал газрын зураг

Саяхан ТЭСО Инвестмэнт Групп Сингапурын GrabMaps-тай хамтран Монгол Улсыг бүрэн хамарсан дижитал газрын зураг бүтээх стратегийн түншлэл байгуулснаа зарласан. Хамтын ажиллагааны алсын хараа, зорилгыг танилцуулна уу? 

Өнгөрсөн 10-р сарын эхээр буюу Монголын технологийн 7 хоногийн үеэр бид GrabMaps-тай стратегийн түншлэл байгуулснаа олон нийтэд зарласан. Уг хамтралаар бид дан ганц “Tino” супер апп дээр шинэ үйлчилгээ буюу такси үйлчилгээ нэмж байгаа гэхээс илүүтэй GrabMaps-н технологийг Монголд нутагшуулахаар зорьж буй. Үүний тулд бид Монголын бүрэн дижитал газрын зургийг хөгжүүлж эхэлсэн. Та бүхний мэдэж байгаачлан GrabMaps бол дэлхийн хамгийн нарийвчлалтай газрын зураг, байршлын алгоритм бүхий R&D технологитой компани. Бид тэдний технологийн суурийг ашигласнаар жолооч болон хэрэглэгчийг холбоход байршлын зөрүү гарах, жолоочид утсаар зам заах зэрэг хүндрэлтэй асуудал цэгцэрнэ. 

Энэ дашрамд дуулгахад, Tino апп-ийг дотоодын такси үйлчилгээнд ашиглахаас гадна дэлхийн 50 гаруй улс, тэр тусмаа Зүүн Өмнөд Азийн орнуудад такси дуудахдаа ашиглах боломжтой болж байгаа. Өөрөөр бол гадаадад аялж явахдаа заавал Uber, Grab татах шаардлагагүй болно гэсэн үг. Үүн дээр нэмээд Tino апп-аар төлбөр тооцоогоо хийх боломжтой тул картын нэмэлт шимтгэл, банкны гүйлгээний хүндрэл гарахгүй гэдгээрээ тун амар. Мэдээж монгол апп ашиглаж байгаагийн хэргийг гаргаж, таксинд юмаа мартах, асуудал гарлаа гэхэд шууд манай хэрэглэгчийн төв рүү залгаад асуудлаа шийдүүлэх боломжтой.

Та бүхэн уг стратегийн хамтын ажиллагаанаас ямар үр дүн гарна гэж хүлээж байгаа вэ? 

GrabMaps-н технологи Монголд нэвтэрснээр, нэгдүгээрт, хэрэглэгчийн тав тух, аюулгүй, найдвартай байдал хангагдана. Хоёрдугаарт, Монголыг дэлхийн “mobility” экосистемд холбох том алхам гэж харж болно.  

Мөн бидний GrabMaps-тай хамтран хөгжүүлж буй “Open Map” нь зүгээр нэг навигацийн систем биш юм. Тус технологийн тусламжтайгаар Монголын нөхцөлд бүрэн нийцсэн, замын нүх, эвдрэл, түгжрэлийн мэдээллийг бодит цагийн горимоор таних боломжтой. Хотын нийт замын хэд нь эвдрэл, гэмтэлтэй байгаа болон замын чанарыг датагаар үнэлэх боломжтой болох юм.

Нээлттэй газрын зураг болгон хөгжүүлэхийн давуу тал нь түгжрэл, чиглэл, үйлчилгээний байршлыг хуваалцах гэхчлэн хүн бүр мэдээлэл оруулах боломжтой. Энэ утгаараа Монголын хамгийн анхны нээлттэй газрын зураг бий болж байгаа гэж хэлж болно.

ТЭСО Групп GrabMaps-тай хамтарч дотоодын төдийгүй гаднын такси үйлчилгээний зах зээлд хүч үзэх гэж байгаа юм байна. Такси үйлчилгээний зах зээлд өрсөлдөх болсон шалтгаанаа хуваалцвал?

Яг үнэндээ бид анхнаасаа такси үйлчилгээний зах зээлд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаагүй. Анхны гол чиглэл нь Tino апп дээрх хиймэл оюун ухаант дэлгүүр. Өнөө цагт үйлдвэрлэлийн стандарт өндөрсөж, жигдэрч байгаатай холбоотойгоор үйлдвэрлэгчид ч газар, тэнгэр шиг ялгаатай чанартай бараа үйлдвэрлэхээ больсон. Өөрөөр бол чанарын өрсөлдөөн багасаж оронд нь хэрэглэгчдэд хамгийн ойр байхын төлөө өрсөлдөх болсон. Харин хэрэглэгчдэд хүрэх хамгийн оновчтой гурван л арга байгаа. 

Жижиг болон “конвиниенс” дэлгүүр буюу худалдан авалтын хамгийн ойр цэг болох. 

Хүн очиж үйлчлүүлэх цэг буюу кофе шоп, супермаркет, томоохон их дэлгүүрүүд.

Хамгийн сүүлийнх нь хүргэлт буюу бүтээгдэхүүнээ шууд хэрэглэгчийн гарт хүргэх. 

Бид AI дэлгүүрүүдээ хэрэглэгчдийн хамгийн ойрын сонголт, хурдан шуурхай шийдэл байхаар зорьж буй. Тодруулбал, манай AI автомат дэлгүүрүүд хотын бүх цэгт байршиж, таны худалдан авалтыг AI камераар таниад төлбөр нь апп дээр нэхэмжлэл байдлаар ирэх шийдэлтэй. Цаашид, автомат дэлгүүрээ олон төрлөөр төрөлжүүлээд явна. Ингэснээр хэрэглэгчид хүрч болох хамгийн ойрын цэг болно. 

Үүний дараа хүргэлтийн асуудал гарч ирж байгаа юм. Хүргэлт хийхийн тулд газрын зураг, жолооч, дэд бүтэц гэхчлэн шийдэх ёстой олон асуудал гарч ирсэн. Эндээс л бидний Grab-тай хамтрах хамтрал эхэлсэн. Бидний хувьд дэлхийд аль хэдийн хийгдчихсэн технологийг заавал өөрсдөө хийж, цаг алдахын оронд хамгийн дэвшилтэт технологийг нь өөрсдийн төслүүдтэй нэгтгэж, монголын нөхцөлд тохирсон апп нэвтрүүлэхийг илүүд үзсэн юм. Өөрөөр бол хүргэлтийн асуудлаа шийдэнгүүт нөгөө талдаа такси үйлчилгээ давхар шийдэгдчихсэн. 

Та бүхний мэдэж байгаачлан Grab өөрөө хоол хүргэлт, такси үйлчилгээнд суурилсан апп шүү дээ. Энэ хүрээнд биднийг такси үйлчилгээний хэсгийг заавал дотооддоо оруулах ёстой гэх саналтайгаар хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Хэдий такси үйлчилгээний зах зээл бидний үндсэн чиглэл байгаагүй ч, энэ зах зээлийн нэг хэсэг болсноор шинэчлэл хийж чадах өрсөлдөгч болж чадна гэх итгэл, мэдрэмжтэйгээр эрсдэлээ үүрээд орж байгаа. Аливаа зах зээлд өрсөлдөөн нэмэгдэх тусам түүнийг дагаад бүтээмж нэмэгдэж, үйлчилгээ чанарждаг жамтай. Хэрэглэгчдэд ч илүү сонирхолтой болж байгаа гэдэгт итгэлтэй байна.  

Та бүхний хөгжүүлж буй Tino супер апп бусад супер апп-аас юугаараа ялгарч чадах вэ? 

Энэ бол супер апп гэхээс илүү экосистем бүтээхтэй холбоотой асуудал юм. Өнөөдөр дэлхийн хэмжээнд технологийн хөгжлийг авч үзвэл, Америк, Хятад, Европоос цойлж буй компаниуд асар том дата бааз, сервер, дэд бүтэц, олон арван мянган инженерийн хүчинд тулгуурлан тэргүүнд алхаж байна. Тийм хэмжээний нөөц боломж Монголд байхгүй учраас бид тэднийхтэй яг ижил замаар өрсөлдөх боломжгүй. Харин өөрийн нөхцөл байдалд тохируулж, дотоодын онцлогийг мэдэрсэн технологийн экосистем бүтээх ёстой гэж үзсэн.

Өнөө цагт технологийг эзэмшихгүйгээр, автоматжуулалтыг ашиглахгүйгээр өрсөлдөөнд үлдэх боломжгүй. Энэ бол зөвхөн технологийн асуудал биш, менежментийн түвшний стратегийн асуудал гэж харах хэрэгтэй. Бидний хувьд GrabMaps-с ч өмнө Tino апп дээр iTrip, вендинг машин, хүргэлтийн систем, санхүүгийн шийдэл зэрэг тус тусдаа хөгжүүлсэн олон төсөл байсан. Эдгээрийг одоо нэг платформ дээр төвлөрүүлж байгаа юм. 

Тэгвэл Tino апп дээрх AI интеграц, хөгжүүлэлт нь хэр явж байгаа вэ?

AI халуухан байна. Тэр хэрээр том, жижиг гэлтгүй компаниуд AI-г өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Гэсэн ч нөгөө талд хэрэглэгчдийн дийлэнх буюу 80%–90% нь AI технологид бүрэн шилжиж, ашиглахад бэлэн биш байна. Манайд ч мөн адил нийт үйлчилгээний 10%-20% нь л AI дээр тулгуурлаж буй. Гэхдээ энэ бол тийм ч том асуудал биш. Нэг талаас AI, нөгөө талаас түүнийг ашиглах хэрэглэгчид хөгжиж, суралцаад л явна. Өмнө нь 100% хүн удирддаг, хэрэглэгчийн зөвлөх, дуудлагын төвийн гэхчлэн ажлуудыг 80%, 70%, 60% гэх мэтээр шат дараатайгаар AI-т суурилсан систем рүү шилжих боломжтой гэж харж байгаа.

Ярилцлагынхаа төгсгөлд ТЭСО Группийн ойрын хугацаанд төвлөрч буй чиглэл, бизнесийн сонин содон хачныг хуваалцана уу? 

ТЭСО Групп нь анх үүсгэн байгуулагч Одон гэдэг хүн сумын төвд зайрмагийн аяганы машин зохион бүтээж, тэрийгээ хотод авчирч бизнес болгож байснаас эхлэлтэй. Тэр цагаас л бид юмыг бүтээдэг, инновацыг хөгжүүлдэг “Innovation First” философийг баримталж ирсэн. Энэ зарчмаа өнөөг хүртэл хүнсний үйлдвэрлэл, автомат технологи, AI, дижитал үйлчилгээ гэх мэт салбаруудад хэрэгжүүлж яваа. 

Юутай ч бидний хөгжүүлж буй супер апп ирэх жилийн 4-р сард олон улсын хэрэглэгчдэд нээлттэй болно. Жуулчдад хэрэгцээт апп байх талаас нь нэлээн бодолцсон. Мөн хүнс үйлдвэрлэлийн хувьд дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх компанитай хамтарсан франчайз үйлдвэр маань нээлтээ хийхэд тун ойртож байна.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ