Өнгөрсөн онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Доналд Трамп $500 саяын төлбөрийн дарамтад орж, үл хөдлөх хөрөнгөө зарахаар төлөвлөж байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, криптогоос л гэхэд $1 тэрбумын ашиг хүртсэн гэнэ дээ.
💸 Галзуу ашиг
Сүүлийн нэг жилд Financial Times-н мэдээлснээр түүний гэр бүлийн олсон $1 тэрбумын ашгийн $550 саяыг $WLFI, $362 саяыг $TRUMP, $65 саяыг $MELANIA, $42 саяыг $USD1 койн тус тус бүрдүүлжээ. Мөн Трампийн эзэмшдэг Trump Media & Technology Group (DJT) нь 2024 онд $401 саяын алдагдалтай ажилласан бол криптовалютын бизнес рүү шилжсэнээр өдгөө $3 тэрбумын бэлэн мөнгөний эх үүсвэртэй болсон аж.
🍼 Отгон хүү: Трампийн бага хүү 19 настай Нью-Йорк Их Сургуулийн оюутан Баррон Трампийн хөрөнгө $150 саяд хүрсэн бөгөөд энэ нь аав болон том ах нарын байгуулсан World Liberty Financial компанитай холбоотой гэнэ.
👀 Хардлага бий
Өмнөх Ерөнхийлөгч нар албан тушаалаа хашихын тулд хөрөнгөө золих буюу ашиг сонирхлын зөрчлөөс шалтгаалж санхүүгийн хохирол амсдаг байв. Харин Доналд Трамп ажлаа хүлээн авснаас хойш гэр бүлийн бизнесээ дэмжих олон ашигтай хэлцлүүдийг байгуулж, ашиг сонирхлыг зөрчлийг үл тоож байна хэмээн олон нийт шүүмжлэх болжээ.
🗣️ Сонгуулийн амлалт: Тэрээр сонгуулийн өмнө анхны “Крипто ерөнхийлөгч” болж, үндэсний Биткойн (BTC) нөөц үүсгэн, SEC-д криптод ээлтэй хүмүүс томилохоо амлаж байв. Тус амлалтын дагуу бүхий л ажлыг шат дараатай эхлүүлсэн ба өнгөрсөн хугацаанд $BTC дээд үнээ шинэчилж, криптовалютын зах зээлд нар гарсан гэж хэлж болно.
Эцэст нь… Аль нэг улсын нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалтан өөрийн эзэмшдэг хөрөнгөө өсгөхийн тулд түүнтэй холбоотой мэдэгдэл гаргаад байх нь зах зээлд тун хортой. Гэвч Трампийн гэр бүл энэ бүхнийг салбарын ирээдүйд хэрэгтэй алхам хэмээн зөвтгөж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. 🤔