Энэ жил хөрөнгө оруулагчдыг олон гэнэтийн мэдээ цочирдуулж, зах зээлд урьд өмнөх жилүүдээс илүү тодорхой бус давамгайлах боллоо. Эндээс алтны үнийн өсөлт л тодорхой байна даа.
🌕 Хязгааргүй уудам руу
Он гарснаас хойш алтны фьючерс гэрээний үнэ (GC=F) 61.9% өсөж $4,223.2-т хүрснээр бүх цаг үеийн дээд үнээ шинэчилсэн бол Биткойн (BTC)-ы үнэ оны эхнээс 20.4% өсөж $112,083.3-т хүрчээ. Үнийн өсөлтөд макро орчны тодорхойгүй байдал хамгийн их нөлөөлж байгаа ба энэ цөвүүн цагт хөрөнгө оруулагчид алт болон $BTC-д л итгэл хүлээлгээд байна.
🧮 Корреляци 0.85: Криптовалютаар дагнасан CryptoQuant-н мэдээллээр 180 хоногийн $BTC болон алтны корреляци одоогийн байдлаар 0.85-ыг давсан аж. Нэг ёсондоо алтны үнэ өсөхөд $BTC-ы үнэ ч дагаад өсөх хандлагатай байгааг илтгэнэ.
🕵🏻♂️ Өсөлтийн цаана
Яагаад өсөөд байгааг задлаад үзвэл, нэг талаас Доналд Трамп Хятадын бараа, бүтээгдэхүүнд ногдуулах тарифын асуудлыг дахин сөхсөн болон Америкийн Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ бууруулах магадлал нэмэгдсэнтэй холбогдох аж.
📄 IMF-н шинэхэн тайлан: Саяхан гарсан Олон Улсын Валютын Сангийн тайланд, 2025 оны дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдсэн бөгөөд хэрэв тарифын маргаан хурцадвал өсөлт саарч болзошгүйг анхааруулжээ.
🧨 Таамаглаагүй гамшиг
Өнгөрсөн Баасан гарагт криптовалютын түүхэнд өмнө нь байгаагүй хар дүүрсэн зүүд шиг өдөр байлаа. Учир нь Доналд Трампийн тарифын мэдэгдлээс үүдэн нэг өдрийн дотор криптовалютын зах зээлийн үнэлгээ $19.3 тэрбумаар агшсан. Тус мэдэгдлийн дараа $BTC-ы үнэ бүх цаг үеийн дээд үнэ болох $126 мянгаас 15% унасан бол алтны үнэ тогтвортой байж, эрэлтээ хадгалж чадсан аж.
Эцэст нь… $BTC болон алтны корреляци өндөр байгаа ч гэнэтийн мэдээнүүдэд үнийн хөдөлгөөн харьцангуй өөр хэвээр байна. Тэгэхээр $BTC яг дижитал алт болох эсэх нь урьдын ёсоор асуултын тэмдэг бололтой… 🤔