Өнөөдөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг огцруулах санал үргэлжилнэ. Үүний дараа Пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ гэнэ дээ. Өнгөрсөн хугацаанд бид яг юу туулчхав аа?
‼️ 21 хоногийн тэмцлийн үр дүн
Өнгөрсөн 6-р сард 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдийн эсэргүүцэл, шаардлагыг 21 хоног үл тоосны эцэст албан тушаалаасаа буусан билээ. Гэхдээ тэр сайн дураараа бус УИХ-аас өөрт нь итгэл хүлээлгэхийг хүссэн ч тусыг эс олсон учраас л буусан шүү дээ. Харин одоо бол сайд асан маань УИХ-ын гишүүний эрхээ эдэлж “Улсаа MCS гэж нэрлэе“ гээд сууж байна даа.
🔻121 хоногийн босгон дээрээ: Энэ огцролтоос хойш 10 хоногийн дараа Г.Занданшатар гишүүдийн 92.3%-ийн саналаар Ерөнхий сайд болсон сон. Тэрбээр томилогдсоноосоо хойш 4 хоногийн дотор ЗГ-ын гишүүдээ томилж 121 хоног ажиллаж. Гэтэл өнөөдөр түүнийг огцруулах санал асуулга үргэлжлэх гэж байна.
🔍 Дундаж нас: Богино
Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд 6 ЕС-ын нүүрийг үзсэн. Тэдний ажилласан дундаж хугацаа 2.6 жил. Хамгийн урт нь 4.4 жил, хамгийн бага нь 1.2 жил ажиллаж. Тэгэхээр одоогийн ЕС-ыг огцруулах санал дэмжигдвэл ЗГ-ын дундаж нас бага дээрээ улам буурна гэсэн үг.
Тодорхой & Тодорхойгүй хэргүүд 🆚 Үндсэн ажил
Одоо бол улс төрийн хагаралдаан хурцдаж нүүрсний, мөнгө угаасан, төрийн мөнгөөр сурталчилгаа хийсэн, хуувилдаж явуулга хийсэн гээд маш олон хэргүүд яригдаж байна. Монголыг сурталчлах ажлын цаана хэдэн сая $-ын гэрээ нуугдаж байсан бололтой. Одоо бид энэ асуудлуудаа цэгцэлж үнэн, худлыг дэнсэлж, бидний өмнө тулгарч байгаа түм буман асуудлуудаа шийдэж урагшилмаар байна. Улс төрийн үймээн самуун, попрол дуусаж ажлаа хийдэг болоосой гэж залбиръя даа.