Саяхан гарсан Дэлхийн Банкны 10-р сарын тайланд Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийг 0.4 нэгж хувиар бууруулж 5.9%-т хүргэжээ. Өсөлтийн хувь буурсан нь анхаарал татах ч бүс нутагтаа эдийн засгийн өсөлтийн таамгаар 2-т эрэмбэлэгдсэн нь тун сонирхолтой…
🌏 Бүс нутгийн тойм
Дийлэнх Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ДНБ энэ онд дунджаар 4.8% өсөх хүлээлт үүссэн бөгөөд ирэх онд 0.5 нэгж хувиар буурч 4.3%-д хүрэх тооцоо гарчээ. Тус бууралтад тарифын маргаан, улс орнуудын дотоод зөрчил, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт шалтгаанууд томоохон нөлөөтэй аж.
🇨🇳 Бүс нутгийн аварга: Хятадын эдийн засаг экспортын өсөлт буурах болон улсын өр нэмэгдэж байгаагаас шалтгаалж энэ онд 4.8%, ирэх онд 4.2% өсөх төлөвтэй байна.
🔎 Удаах байр
2025 онд бүс нутагтаа Монгол эдийн засгийн өсөлтөөр 2-т орох хүлээлттэй ба “Оюу толгой” ХХК-ийн зэсийн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуй салбарын өсөлт томоохон түлхэц болох аж. Харин ирэх жилийн ДНБ-ий өсөлт 5.6%-д хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн 4-р сард гарсан төсөөллөөс 0.4 нэгж хувь, бүс нутгийн дунджаас 1.3 нэгж хувиар өндөр дүн.
📝 Оюутолгойн амжилт: Монголын эдийн засгийн артерийн судас болсон Оюу толгой энэ оны эхний хагас жилээр 152 мянган тн зэс үйлдвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд оны эцэст ч дахин дээд амжилт тогтоох хүлээлттэй байгаа.
📑 Төсвийн төсөл 2026: Ирэх оны төсвийн төсөлд эдийн засгийн өсөлт 5.7% байхаар тооцсон нь бодит цалингийн орлогыг 9%, бусад орлогыг 7% өсгөж өрхийн бодит орлогын өсөлтийг 7% нэмэгдүүлэх аж.
Эцэст нь… Энэ бүх тооцоолол нь зөвхөн таамаглал буюу 100% биелэхгүй гэдгийг санах нь зүйтэй. Хэрэв нөхцөл байдал сайжирвал үүнээс илүү ч байхыг үгүйсгэхгүй.