АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Монголын анхны чөлөөт бүс айсуй

 

Саяхан ЗГ Замын Үүд, Эрээн боомтуудын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх хамтарсан ерөнхий төлөвлөгөөг баталсан билээ. Угтаа энэ оны 12-р сард хэрэгжиж дуусах товтой төсөл. Амждаг байгаа даа? 

📝 Нийт 900 га газрыг хамарч буй тус төсөлд Хятад болон Монголын ЗГ хоорондын хэлэлцээрээр $58.8 саяын хөнгөлөлттэй зээл, Азийн Хөгжлийн Банкнаас $30 саяын санхүүжилт татаад буй. ЗГ АХБ-тай хамтран ажиллахдаа төслийн нийт өртгийг $35.8 саяар тооцож, $5.8 саяыг нь өөрсдөө гаргахаар тохирчээ.  

🍂 21 жилийн түүхт чөлөөт бүс

Тэртээ 2004 онд Замын-Үүд боомтод чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоол гарч, 17 жилийн дараа тус боомт байнгын үйл ажиллагаатай болж байж. Чөлөөт бүсийн төсөл яван явсаар 2024 оны 3-р сард Хятадын талаас Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах шийдвэр гаргаж, өнгөрсөн 8-р сард хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө албан ёсоор танилцуулж хөдөлж эхэлсэн юм. 

🔗 Чухал холболт: Хятадын талаас тус чөлөөт бүсийг “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Орос, Монгол, Хятадыг холбох эдийн засгийн коридорын гол зангилаа, АХБ-ны талаас Төв Азийн эдийн засгийн зангилаа төвүүдийг холбох төв хэмээн тодорхойлж байсан. 

🏗️🚧 Бүтээн байгуулалтын мэдээллээс хуваалцахад өнгөрсөн 6-р сард 2 орны хилийн хяналтын байгууллагуудын хяналтын мэдээллийн системийг хөгжүүлэх, мэдээлэл солилцох, өгөгдөл дамжуулах ажил нь хийгдэж дуусжээ.

🧮 Тайлан тооцоо

Замын-Үүд чөлөөт бүсийн 2023 гүйцэтгэлийн тайлангаас харахад тус чөлөөт бүсэд 2022 онд ₮18.2 тэрбумын бодит хөрөнгө оруулалт хийгдэж, чөлөөт бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй 81 ААН-ээс 35 нь ₮28.7 саяыг төсөвт төвлөрүүлсэн байна. 

🤔 Ач холбогдол: Замын-Үүд чөлөөт бүс нь ирээдүйд үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал, бизнесийн чиглэлд хөгжиж, Монгол Улсын экспортыг 3 дахин нэмэгдүүлнэ гэж байгаа. Үр дүнд нь 2022-2036 онд ДНБ 10% өсөж, 2025 онд 9,400, 2030 онд 15,000 гэхчлэн ажлын байр шинээр бий болох боломж бүрдэх юм. 

Эцэст нь… Монгол Улс анхны чөлөөт бүстэй болоход ойртсоор байна. ЗГ гаалийн хүнд суртлыг бууруулахаар ажиллаж байгаа л гээд байгаа. Чөлөөт бүс дээрээ онцгой анхаарахгүй бол 2021-2022 онд тус бүс дээр ажиллаж байсан Захирагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд шалгагдаж байсан түүх бий. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ