АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Бэрс Финанс ББСБ нээлттэй ХБҮЦ гаргаж ₮29 тэрбумыг татан төвлөрүүлнэ

 

Бэрс Финанс ББСБ анхны Бэрс хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-аа гаргаснаас хойш 3 жил өнгөрчээ. Тэдний Бэрс 4.0 нээлттэй ХБҮЦ СЗХ болон МХБ (MSE)-ээс зөвшөөрлөө авч энэ сарын 6-нд анхдагч зах зээлийн арилжаа нь эхлэх гэж байна.

📌  ХБҮЦ: Бид олон нийтэд нээлттэй гарч байгаа ХБҮЦ, бонд, хувьцааны тухай тогтмол мэдээлдэг. ХБҮЦ-ны хувьд өндөр өгөөж авах боломжтой, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. 

📈 3 жилд 4 ХБҮЦ

Бэрс Финанс ББСБ нь 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлж өдгөө Улаанбаатар болон 18 аймагт 20 салбартай болжээ. Тэдний хувьд 2022 оны 9-р сард анхныхаа нээлттэй ХБҮЦ-ыг, 2023 онд 2 дахь ХБҮЦ-аа тус тус гаргаж нийт ₮19 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлсэн аж. Түүнчлэн өнгөрсөн онд МХБ дээр гаргасан ₮15 тэрбумын Бэрс 3.0 ХБҮЦ-ны үлдэгдэл нь ₮3.8 тэрбум байгаа буюу 2026 онд төлөгдөж  дуусах юм. 

🔍 ХБҮЦ нөлөө санхүүд: Компани өмнө нь гаргасан ХБҮЦ-нуудынхаа хүү болон үндсэн төлбөрөө хугацаандаа төлснөөс гадна босгосон санхүүжилт нь үйл ажиллагааг нь тэлж нийт хөрөнгө нь 2022-2024 оны хооронд жилд дунджаар 47% өссөн аж. Улмаар тэд энэ оны эхний хагас жилийн байдлаар ₮133.3 тэрбумын нийт хөрөнгөтэй болжээ.

🔺 Өндөр ашгийн хувь: Цаашлаад компанийн цэвэр ашгийн маржин нээлттэй ХБҮЦ гаргасан цагаас буюу 2022 оноос тасралтгүй өсөж 2025 оны эхний хагаст 64.4%-д хүрч, өмнөх жилийн мөн үеэс 9.1 нэгж хувиар нэмэгдсэн байна. Угаас тэдний цэвэр ашиг 2024 онд 2 жилийн өмнөхөөсөө 2.3 дахин өсөж ₮12.3 тэрбум болжээ. Нэмээд нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь салбарын дунджаас 3.9 дахин бага буюу 2% байна.  

🔗 Бэрс 4.0: Онцлог

Бэрс Финанс ББСБ-ын үүсгэн байгуулсан үнэт цаас гаргагч Бэрс Эй Би Эс про ТЗК энэ удаагийн Бэрс 4.0 ХБҮЦ-аараа ₮29 тэрбумыг татан төвлөрүүлэхээр зорьж буй. Уг ХБҮЦ нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй, 24 сарын хугацаатай бөгөөд хүүг 3 сар тутамд, үндсэн төлбөрийг 6 сар тутамд төлөх юм. Хамгийн чухал нь Бэрс 4.0 ХБҮЦ-ны жилийн хүү 19.5% байгаа нь ТОП-5 банкны хадгаламжийн хүүгээс 7.5 нэгж хувиар, МХБ дээр нээлттэй арилжаалагдаж байгаа бондуудын дундаж хүүгээс 2.3 нэгж хувь, ХБҮЦ-нуудынхаас 1 нэгж хувиар тус тус өндөр байгаа юм. 

✚ Мөн хэрэв хүү болон үндсэн төлбөрөөрөө дахин хөрөнгө оруулалт хийвэл өгөөжөө өсгөх боломжтой гэдгээрээ онцлог.

🧐 Юугаар баталгаажив: Бэрс 4.0 нь татан төвлөрүүлэх дүнгээс 21% өндөр буюу ₮35 тэрбумын үнэлгээ бүхий санхүүгийн 10, хуулийн 6 шалгуурыг бүрэн хангасан 100% хэвийн зээлийн багцаар баталгаажжээ. 

Эцэст нь… 2025 оны 5 дахь нээлттэй ХБҮЦ ийнхүү мэндэлж байна. Хэрэв та энэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг сонирхож байгаа бол сайтар судлахаас гадна Бэрс 4.0 ХБҮЦ-ны андеррайтер Өлзий энд Ко капитал ҮЦК-тай холбогдох боломжтой шүү. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ