Өчигдөр бизнесийн салбарын аваргуудын нэг М-Си-Эс Групп 2024 оны үйл ажиллагаатай холбоотой олон тоог нийтэд ил болголоо. Үүнээс анхаарал татах тоо юу байв?
📈 Татварт ₮1.3 их наяд
М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд 2024 онд улсад ₮1.3 их наяд татвар, шимтгэлийг төлсөн ба энэ нь нэгдсэн төсвийн татварын орлогын 4.7%-тай тэнцэх дүн юм. Сүүлийн 6 жилд тэдний улсад төлж буй татвар жилд дунджаар 23.2% өссөн байна. Мөн өнгөрсөн жил ₮1.1 их наядын хөрөнгө оруулалтыг эдийн засагт оруулсан аж.
🤔 Хэр их мөнгө вэ? 2024 онд татварт төлсөн ₮1.3 их наядаар битүү дээвэртэй 30 мянган хүний суудалтай цоо шинэ цэнгэлдэх хүрээлэн аль эсвэл Үндэсний хиймэл дагуулын мега төслийг хэрэгжүүлэх боломжтой аж.
👨🏻💼 30 мянган ажлын байр
Тэдний хувьд 14 мянга гаруй ажилтантай бөгөөд шууд болон шууд бусаар 30 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ нь Монголын хувийн компаниудад ажиллаж буй нийт ажиллагсдын 6%-тай тэнцэх дүн юм. Мөн сар бүр дунджаар ₮60 тэрбумын цалин, урамшууллыг ажилтнууддаа олгодог аж.
♻️ 98 төсөл, хөтөлбөр
Өнгөрсөн онд М-Си-Эс Групп нийгмийн хариуцлагын хүрээнд 98 төсөл, хөтөлбөрт нийт ₮55 тэрбумыг зарцуулсан нь 2023 оны мөн үеэс 17% өссөн үзүүлэлт гэнэ. Сүүлийн жилүүдэд бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн гарч буй хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдлыг бууруулахын зэрэгцээ эрчим хүчний үр ашигт хэрэглээг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Эцэст нь… М-Си-Эс Групп нь Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө ачааны хүндийг үүрч яваа хувийн хэвшлийн нэг гэдгийг дээрх тоонуудаас харж болно. Дахиад тэдэн шиг олон хувийн хэвшил гараад ирвэл ёстой л Монгол Улс Швейцар лугаа адил хөгжихөд чухам ойртохоор байна даа. 💪🏼