Өнөөдөр Монос группийн 35 жилийн ойн баяр тохиож байна. Монголын анхны хувийн эмийн үйлдвэр, эмийн сан, гоо сайхны үйлдвэрлэлээс эхлээд экспорт, импортын гэхчлэн бизнесүүдийнх нь сонин хачныг хүргэж байна.
Монос группийн шүхэр дор эм, гоо сайхан, хүнсний үйлдвэр, мэдээллийн технологи, онлайн худалдаа, сувилал гэхчлэн 18 охин компани үйл ажиллагаа явуулдаг. Цаашлаад, Монос эмийн сан нь 15,000 гаруй эм, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийг 21 аймаг болон Улаанбаатар хотын 300 салбараар дамжуулан борлуулж буй.
🏃♀️ Эмээс хүнс рүү
Монос групп 2012 онд стратегийн томоохон шинэчлэл хийн үйл ажиллагааныхаа 2 дахь том чиглэлийг хүнс үйлдвэрлэл хэмээн тодорхойлж, Монос Хүнс (MFC)-г байгуулж байв. Улмаар 7 жилийн дараа $MFC IPO хийж, өдгөө ₮33 тэрбумын үнэлгээтэй, борлуулалтын орлого нь 2024 онд 20% өсөж ₮38 тэрбумд хүрсэн компани болоод буй. Тэд өнгөрсөн 6 жилд MFC 1.0, 2.0 үйлдвэрийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, “Экос”, “Цэнэг”, “Ааруултай үрэл” зэрэг 72 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ.
🏰 Үйлдвэрлэл & судалгааны кластер
Өдгөө Монос группийн нэр дээр эм, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, тарилгын шингэний гэсэн 4 үйлдвэрлэл явагдаж буй. Монос Фарм ХХК гэхэд нийт 200 гаруй бүтээгдэхүүнтэйгээс 20%-д нь өөрсдийнхөө брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болсон. Судалгаа, хөгжүүлэлтээ өөрийн харьяа ЭЗШУИС, Эм судлалын хүрээлэн, хими болон микробиологийн лабораторидоо хийж, шинэлэг төслүүдээ InnoHub ХХК-иараа дамжуулан хөрөнгө оруулдаг гэж байгаа.
🌐 Гадаад зах зээлд: Группийн дотоод үйлдвэрлэл өргөжихийн хэрээр 2023 оноос эхлэн Киргизстаны зах зээлд Монос Хүнс ХК, Монос Фарм ХХК, Монос Косметик ХХК-ийн бүтээгдэхүүн
💄 Гэснээс Монос Косметикс ХХК-ийн дотоодод болон экспортолж буй 11 брэндийн 150 бүтээгдэхүүн нь GMP стандартыг хангасан, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Өмнөд Солонгосын томоохон лабораториудтай хамтарсан хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан үйлдвэрлэдэг.
💡 Сонирхолтой баримт: Emonos апп-аар өдөрт 700, жилд 250 мянга орчим хүргэлт хийгддэг бөгөөд хүргэлт захиалгын тоогоороо Shoppy-н дараа ордог аж.
👩💼👨💼 Засаглал
Группийн эдгээр бизнесийг удирдаж буй топ түвшний удирдлагын 66%, Гүйцэтгэх захирлын 42% нь эмэгтэй удирдлагууд. Харин 3,000 гаруй ажилтнуудын 79% нь эмэгтэйчүүд аж.
Ирэх жилүүдэд Монос Тур ХХК Монголд дээд зэрэглэлийн, уламжлалт ба орчин үеийн анагаах ухааныг хослуулсан сувилал байгуулахаар ажиллаж байгаа бол Монос Фарм ХХК Ази тивдээ томд тооцогдох ургамлын гаралтай эмийн үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэсэн шүү. Эцэст нь, Монос группийн хамт олонд ойн баярын мэнд хүргэе. 🎉