АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Пукет арлын ҮХХ-ийн салбарт хөрөнгө оруулах шалтгаан

 

Үл хөдлөх хөрөнгө үнэ цэнээ урт хугацаанд хадгалдаг, өгөөж өндөр гэдгээрээ олон зуун жилийн турш хөрөнгө оруулалтын ТОП хэрэгсэл байсаар ирсэн. Тэр тусмаа гаднын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст дуулгахад тун удахгүй Монголын үл хөдлөх хөрөнгийн үндэсний компани PMC Пукетын ҮХХ-ийн төслүүдийг танилцуулах арга хэмжээг зохиох гэж байна. Энэ хүрээнд PMC болон Banyan Tree Group-н төлөөллүүдтэй ярилцсан яриагаа хуваалцъя. 

Энэ амралтын өдрүүдээр PMC болон Banyan Tree Group-н хамтран Пукетын үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг танилцуулах арга хэмжээ болох гэж байна. Та арга хэмжээ болон түншлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү.

PMC Пукетын 10 гаруй үл хөдлөхийн компанитай онцгой эрхтэй хамтран ажилладаг. Тэр дундаас Banyan Tree Group нь нэр хүндтэй, дэлхийд танигдсан брэндийн нэг. Banyan Tree Group нь Пукетын Лагуна бүсийг анх хоосон далайн эрэг, элснээс эхлэн хөгжүүлж, байгальтай уялдсан эко системийг бүрдүүлэн, 30 жилийн турш бүтээн байгуулалт хийсээр ирсэн. Өнөөдөр Лагуна бүсийн Банг Тао эрэг нь Пукетын хамгийн үнэ цэнтэй, тансаг зэрэглэлийн бүс нутаг болон хөгжиж, дэлхийн аялагчдын дуртай амралтын цэг, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын гол сонголт болсон. Туршлагын хувьд дэлхийн дахинд 90 гаруй бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн, Сингапур болон Тайландын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг, үл хөдлөхийн салбартаа тэргүүлэгчдийн нэг. 

Banyan Tree Group-н бүтээн байгуулалтууд тансаг вилла, өвөрмөц концепц бүхий апартмент, гольфийн талбай, спа зэрэг олон улсын түвшний иж бүрэн цогцолбороороо ялгарч ирсэн. 

Бид тус группийн төслүүдийг хөрөнгө оруулалтын үнэ цэнтэй хэрэгсэл гэж харан 2 дахь жилдээ хамтарсан VIP арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна. Тун удахгүй буюу 9 сарын 19,20-нд бид Bayan Tree Group-н урт хугацааны үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болж чадахуйц төслүүдийг АСЕМ Клуб Хаус-д танилцуулна. Пукетын ҮХХ хөрөнгийн салбарыг сонирхож буй хүмүүс урьдчилан цаг авч, бүртгүүлээд ирэх боломжтой.

Арга хэмжээнд очих хүмүүс ямар төслүүдтэй танилцах хүлээлттэй байх вэ? 

Энэ удаагийн арга хэмжээнд бид Лагуна бүсийн Lakeside (Aster) болон Lakelands бүсийн Skypark Elara төслүүдийг онцлон танилцуулна. Эдгээр төсөлд,

1–3 унтлагын өрөөтэй байрнуудад ₮180–₮320 саяын иж бүрэн тавилга дагалдах промошин зарласан байгаа. Иймээс худалдан авагчид түрээсийн орлого олох зорилготой бол шууд түрээсийн зах зээлд гаргах боломжтой.

Мөн Elara төслөөс захиалга хийсэн тохиолдолд эзэмшигчид 5 жилийн хугацаанд гольфийн талбайд үнэгүй тоглох эрх эдлэх давуу талтай.

Цаашлаад, хөрөнгө оруулагчдад 2 хүний онгоцны билет, 3 хоногийн буудлын төлбөрийг даан, орчин нөхцөлийг өөрийн биеэр мэдрэх боломжийг компанийн зүгээс олгодог  гээд хөрөнгө оруулагчдад бий болох онцгой давуу тал их.

Энэ дашрамд дуулгахад, Banyan Tree Group Residence -н ҮХХ-ийн төлбөрийн нөхцөл маш уян хатан:

Эхний ээлжид ₮12 сая орчим урьдчилгаа төлснөөр захиалга баталгаажна.

Үүний дараа нийт үнийн 20%-ийг урьдчилгаа болгон төлж, гэрээ байгуулна.

Байр ашиглалтад орох буюу 2 жилийн хугацаанд нийт үнийн 50%-ийг төлсөн байх шаардлагатай бөгөөд үлдэгдэл 50%-ийг түлхүүрээ авч, түрээсийн орлогоо авах явцдаа төлөх боломжтой.

Сүүлийн төлөлтийг жилийн 3%–7%-ийн хүүтэй санхүүжилтээр төлөх сонголттой. Уг нөхцөл нь хөрөнгө оруулагчид богино хугацаанд үнэ цэнээ өсгөж, урт хугацаанд тогтвортой түрээсийн орлого олох боломжийг бий болгохоор бодолцож гаргасан. Пукетын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд төслүүд нь ихэвчлэн “off-plan” буюу зураг төслийн шатанд байхдаа борлуулалт нь эхэлдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл урьдчилсан захиалга авсны дараа борлуулалт 60%–80%-д хүрмэгц барилгын ажил эхэлдэг. Энэ бол ҮХХ-ийн үнэ хамгийн боломжийн байдаг үе. Барилга дунджаар 1.5-2 жилийн хугацаанд ашиглалтад ордог тул төслүүд дуусахад ҮХХ-ийн үнэ цэн нь мэдэгдэхүйц өсдөг.

Мэдээж Пукетэд шууд худалдан аваад маргааш нүүж ороход бэлэн төслүүд ч бий. Ийм төслүүд нь бэлэн гэх утгаараа үнэ нь харьцангуй өндөр буюу ханасан үнээр борлуулагддаг онцлогтой. Гэсэн хэдий ч эдгээр төслүүдийн үнэ цэн худалдан авснаас хойш жил бүр 10%–15%-ийн тогтмол өсөлттэй хэвээр байдаг тул хөрөнгийн өгөөж нь ч дагаад өсдөг. 

Гадаадад ҮХХ худалдан авахаар сонирхож буй хөрөнгө оруулагчид юун дээр анхаарах хэрэгтэй вэ? 

Гадаадад ҮХХ худалдан авахдаа мэдээж тогтвортой байдал, татварын орчин, түрээсийн орлого, жилийн үнийн өсөлт, компанийн нэр хүнд, менежментийн үйлчилгээ гэхчлэн олон хүчин зүйлийг нягтлах шаардлагатай. Тайландын хувьд цар тахлын жилүүдийг эс тооцвол жил бүр 30 орчим сая жуулчин тогтмол ирдэг. Тэдний хамгийн ихээр зорьж, саатдаг бүс бол Banyan Tree-н бүтээн байгуулсан Лагуна цогцолбор юм. Учир нь тус бүс нь далайн эргийн торгомсог цагаан элс, нар жаргах үзэсгэлэнтэй харууцтай, таатай дулаан уур амьсгалтайн сацуу хүмүүс, үйлчилгээ нь найрсаг гэдгээрээ алдартай.  

Дэлхийн баячууд дулаан оронд далайн эргийн тансаг виллаг эзэмшиж байгаа энэ үед Banyan Tree компанийн гэр бүлийн нэг гишүүн болох нь хөрөнгө оруулагчдад давхар үнэ цэн өгнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь та зөвхөн үл хөдлөх хөрөнгө эзэмшээд зогсохгүй, дэлхийн 90 гаруй төсөл дээр аялж, амрахдаа брэндийн хөнгөлөлт, тусгай эрхүүдийг эдлэх боломжтой. Уян хатан төлбөрийн нөхцөлтэй учраас эхний хөрөнгө оруулалт нь асар өндөр байх шаардлагагүй. Мөн ҮХХ худалдан авсны дараа ҮХХ-өө түрээслэх боломжтой буюу олон улсын туршлагатай Banyan Tree-н менежментийн баг тус асуудлыг бүрэн хариуцна. Үүгээр ч зогсохгүй, шаардлагатай тохиолдолд хөрөнгөө дахин борлуулахыг хүсвэл хоёрдогч зах зээл дээр борлуулж өгдөг.

PMC компани худалдан авалтын бүхий л үе шатанд зөвлөгөө өгч, туслан ажиллах бөгөөд түрээсийн менежмент, ашиглалтад ч анхааран ажиллана. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдад найдвартай, итгэлтэй түнш байх болов уу. 

Бусад орнуудтай харьцуулахад Пукетын орон сууц, вилла үнийн хувьд хэр зөрүүтэй байдаг вэ? 

Пукетын ҮХХ-ийн үнэ бусад орнуудтай харьцуулахад харьцангуй боломжийн түвшинд байгаа. Эрсдэл дээр ч маш сайн анхаардаг. Далайн эргийн бүсэд 2 давхраас дээш барилга барихыг хориглодог бөгөөд уулархаг хэсгээр хамгийн дээд тал нь 8 давхар байр барихыг зөвшөөрдөг.

Цаашид, Тайланд Улс Пукетыг тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр зорьж байгаа нь ҮХХ-ийн салбарыг нь сонирхож буй хөрөнгө оруулагчдад томоохон давуу тал мөн баталгаа болж буй. 

Мэдээж арал учраас тодорхой хэмжээнд хүрээд ҮХХ, барилгын шинэ төсөл хязгаарлагдах нь тодорхой. Энэ нөхцөлд ҮХХ-ийн нийлүүлэлт тогтворжиж, харин эрэлт нэмэгдсээр байх тул хөрөнгө оруулалтын үнэ цэн нь өсөх баталгаатай, ашигтай хөрөнгө оруулалт болохоор харагдаж байна.

Сүүлийн жилүүдэд монголчууд өвлийн улиралд дулаан бүс нутгийг зорих нь эрс нэмэгдсэн. Энэ үед түрээсийн байр, зочид буудал хайх шаардлагагүйгээр, өөрийн худалдан авсан байрандаа тухлан, хоосон үед нь Banyan Living компанийн менежментийн үйлчилгээг авч түрээсийн орлого олох боломжтой гэдэг нь онцгой давуу тал. Пукетын цаг агаарын уур амьсгал жилийн турш таатай, өвөл төдийгүй бусад улиралд ч очиход тохиромжтой байдаг. 

Одоогоор Пукетэд 10 орчим Монгол айл суурьшин амьдарч байгаа.

Арлын хэмжээнд 12 олон улсын сургууль ажиллаж, англи хэл өргөн хэрэглэгддэг, амьжиргааны өртөг маш боломжийн, өвлийн улиралд Пукет рүү шууд нислэгтэй, нийт газар нутгийн 70% нь ой мод учраас цэвэр агаараараа алдартай. Тийм учраас PMC компани Пукетын ҮХХ дээр онцлон ажилладаг юм. 

Удахгүй болох арга хэмжээ маань ч хөрөнгө оруулалтаа солонгоруулж, сонирхолтой консепц бүхий ҮХХ, дэлхийн брэнд Banyan Tree компанийн хөрөнгө оруулагч болохыг хүссэн хүн бүрд нээлттэй. 

Энэ хэсгээс Banyan Tree Group-н үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлт, борлуулалтын суваг хөгжүүлэлт хариуцсан Ахлах менежер Лайонел Йонгийн яриаг хүргэж байна. 

Саяхан Тайланд болон Монгол аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцсон. 2 орны харилцаа, хамтын ажиллагаа өргөж буй энэ үед Монголын хөрөнгө оруулагчид Тайландад ҮХХ эзэмших нь ирээдүйд ямар боломж, давуу талуудыг бий болгож чадах вэ?

Тайландын аялал жуулчлал, эрүүл мэндийн компаниуд Монголд орж ирж байгаа нь талуудын харилцаа өргөжин хөгжиж байгаагийн тод жишээ. Тайландад ҮХХ эзэмшинэ гэдэг нь зөвхөн гадаадад хоёр дахь гэртэй болох төдий бус, Ази тивийн хурдацтай хөгжиж буй бүс нутгийн нэгд төвхнөх, бизнесийн сүлжээгээ тэлэх шинэ боломжуудыг нээнэ гэж харж байна. Тайландын ҮХХ-ийн зах зээл аялал жуулчлалтай нягт уялдаа холбоотой. Харин нөгөө талд монголчууд аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын чанарт нь татагдаж Тайландыг зорих нь өсөн нэмэгдэж байгаа үед ҮХХ эзэмших нь урт хугацааны хувьд ашигтай хөрөнгө оруулалт болох төдийгүй хувийн хэрэглээ, тав тухаас гадна хөрөнгө оруулалтаа солонгоруулах давхар боломж юм.  

Тайланд, тэр дундаа Пукетэд ҮХХ худалдан авах сонирхол нэмэгдэж буй шалтгааныг юу гэж харж байна вэ?

Тайланд хүртээмжтэй байдал, дэд бүтэц, найрсаг, тав тухтай амьдралын хэв маягаараа хэзээний л олон улсын хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхдог зах зээл байсаар ирсэн. Харин үүнээс Пукет онцгойрч харагддаг нь байгалийн үзэсгэлэнт орчин, дэлхийн түвшний амралтын газрууд, олон улсын сургууль, эмнэлэг зэрэг бүхий л шаардлагатай үйлчилгээг багтаасан цогц бүс нутаг гэдэгтэй холбоотой. Пукетын ҮХХ-ийн зах зээл аялал жуулчлал болон орон сууцны эрэлт тогтвортой өсөж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй гол хөшүүрэг. 

Banyan Tree Group тансаг зэрэглэлийн зочид буудал, үл хөдлөх хөрөнгийн салбарт дэлхийд танигдсан компани юм байна. Танай төслүүдийг найдвартай, сонирхол татахуйц болгож буй хүчин зүйлсийг дурдана уу?

Манай орон сууцны төслүүд нь амьдрах орон зайгаас гадна амралт, нийгмийн хэрэгцээний бүхий л үйлчилгээг багтаасан цогц амьдралын хэв маягийг бий болгосон цогцолбор. Брэндийн тансаг орон сууцны төрөлдөө Banyan Group нь Ази, Номхон далайд 1-р, дэлхийд 5-р байрт жагсдаг.

Хөрөнгө оруулалтын талаас нь авч үзвэл Тайландын ҮХХ-ийн үнэ дэлхийн бусад амралтын бүс нутгуудаас харьцангуй боломжийн хэвээр байна. Мөн татварын орчин нь олон улсын худалдан авагчдад ойлгомжтой, таатай байдаг. Үүн дээр нэмээд Banyan Group нь хөрөнгийн менежмент, түрээсийн менежмент зэрэг үйлчилгээний цогцыг санал болгодог тул энэ нь зөвхөн амьдралын хэв маягийн сонголт биш, баталгаатай хөрөнгө оруулалт болж чаддаг. 

Дан ганц монголчууд төдийгүй дэлхийн бусад улс орнуудын хөрөнгө оруулагчид Тайландад ҮХХ худалдан авах сонирхол эрс нэмэгдэх болсон. Banyan Group-н хувьд энэ эрэлтэд онцгой анхаарч байгаа. Бид дан ганц ҮХХ борлуулах бус амралт, ресорт, гольфийн талбай, эрүүл мэндийн төвүүдтэй цогц дэд бүтцийг санал болгож буй.  

Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ