АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Орон нутгийн төсөв 2026

 

Ирэх Даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх ажилдаа орно. Түүнээс өмнө ЗГ ямаршуу төсөв өргөн барьсныг нарийвчлан харцгаая. 

🧮 Орон нутгийн төсөв 2026

Ирэх онд улсын төсвөөс 14 аймагт нийт ₮297 тэрбумын санхүүгийн дэмжлэг буюу төсвийн алдагдлыг нь нөхөх зорилгоор татаас олгохоор тусгасан байна. Энэ нь 2025 оныхоос 1.7 дахин бага дүн. Хамгийн өндөр татаастай аймгуудад Хөвсгөл ₮40.7 тэрбум, Завхан ₮39.3 тэрбум, Увс ₮37.8 тэрбум гэхчлэн тэргүүлж буй. Сонирхолтой нь ирэх оны төсвийн төслийг оролцуулаад орон нутагт олгосон төсвийн татаасыг сүүлийн 10 жилээр харахад Хөвсгөл аймаг 6-д нь толгой цохиж байжээ. 

😮‍💨 Санхүүгийн дэмжлэг олгож буй 14 аймаг гэдгийг татаасгүй л бол төсөв нь хэцүүхэн аймгууд гэхэд буруудахгүй. Сүүлийн 10 жилд төсвөөс орон нутагт олгох татаас 2.4 дахин өссөн хэдий ч төсөв нь ашигтай гардаг аймаг гарын 5 хуруунаас ч бага. 

😲 Онцлог: Орхон аймгийн тухайд 1990 оноос хойш ердөө 3 удаа төсвөөс дэмжлэг авсан түүхтэй цор ганц аймаг. Өрсөлдөх чадвараараа ч тэргүүнд явдаг аймаг даа. Араас нь Өмнөговь аймаг 2006 оноос эхлэн төсвийн дэмжлэг авахаа больж байв.  

🆙 Хөгжлийн санд 1.5 дахин их

Харин нөгөө талд 21 аймаг болон Улаанбаатар хотын хөгжлийн санд ₮440.9 тэрбумыг хуваарилахаар тусгаад буй. Үүгээр бол Өмнөговь болон Улаанбаатар хотод тус тус ₮42.6 тэрбум, Дорноговьд ₮34.9 тэрбум, Орхонд ₮30.6 тэрбум гэх байдлаар хуваарилаахаар байгаа. Орон нутгийн хөгжлийн сан бол орон нутгийн иргэдийн оролцоотойгоор төсөл, хөтөлбөр сонгож санхүүжүүлдэг тусгай зориулалтын сан. 

🤞 Аймгуудын төсөвт үзүүлэх нөлөө

Эргээгээд орон нутгаас гэх том нэршил дор 8 аймгаас ₮1.4 их наядыг улсын төсөв төвлөрүүлэхээр тооцоолжээ. Энэ 8 аймаг дундаас Өмнөговь аймаг ₮1.1 их наяд буюу нийт дүнгийн 79%-ийг бүрдүүлэх даалгавартай. 

Эцэст нь… Уул уурхай түшиглэсэн, хил орчмын цөөн хэдэн аймгууд бусдаасаа үсрэнгүй хөгжилтэй, төсвөөс хараат бус бие даах чадвартай явж байна. Харамсалтай нь татаас нь нэмэгдээд ч бахь байдгаараа байгаа аймгууд тэднээс илүү олон юм даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ