Хятад энэ онд газрын ховор элемент (ГХЭ)-тэй холбоотой 4 удаагийн албан мэдэгдэл гаргаад буй. Нөгөө талд ирээдүйн металл гэгдэх ГХЭ-ийн нийлүүлэлтийн 60%-70%-ийг хянаж буй тус улсын хамаарлыг багасгахаар бусад улсууд ч хөдөлж эхлэв.
⛏️ Олборлодог 14
Өдгөө 14 улс ГХЭ олборлож байгаа ч Монголоос эхлээд ГХЭ-ийн нөөц тогтоогдсон, бүтээн байгуулалтын шат руу зүтгэж буй улсууд олшрох болсон. 2023 онд дэлхий даяар хайгуул нь урагштай 146 төсөл байснаас эхнээсээ бүтээн байгуулалтын шат руугаа орох дөхжээ. Тухайлбал, Америкийн $120 саяын хөрөнгө оруулалттай хэрэгжиж буй Гринландын “Tanbreez” төсөл ирэх IV улирал гэхэд ТЭЗҮ-гээ бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.
Мөн Трамп өнгөрсөн 3-р сард дотоодын хайгуулаа эрчимжүүлэх шийдвэр гаргасны нөлөөгөөр өчигдөрхөн Magnum Америк дахь ГХЭ, алтны төсөлдөө голчлон анхаарахаа мэдэгдлээ.