Энэ он гарснаас хойш Америкийн хөрөнгийн зах зээлд шинээр 640 орчим хамтын биржээр арилжаалагддаг сан (ETF) бүртгэгдсэн бөгөөд үр дүнд нь ETF-н тоо хэмжээ 4.3 мянгад хүрсэн буюу ETF-н тоо хувьцааг гүйцээд байна.
💥 Тооны харьцаа
Өнгөрсөн 6-р сард 108 ETF шинээр бүртгэгдсэн нь рекорд тогтоосон сар болсон аж. Одоогоор Америкт бүртгэлтэй хувьцааны тоо ойролцоогоор 4.2 мянга байгаа бол ETF-н тоо 4.3 мянгад хүрчээ. Bloomberg Intelligence-н мэдээллээр 2025 оны эхний хагаст шинээр бүртгэгдсэн ETF-н тоо 469-д хүрсэн нь 2024 оны мөн үеэс 50%, сүүлийн 5 жилийн дунджаас 140% өндөр гэнэ.
☯️ Тэнцвэр байна уу?
ETF нь хөрөнгө оруултыг хялбар болгож байгаа ч хэт олон ETF гарч ирсэн нь асуудал дагуулж байна. Асуудлыг задлаад үзвэл:
🫨 Төөрөгдөл: Coinbase (COIN)-той холбоотой ETF-д хөрөнгө оруулахад CONY, COIW, COYY, COII гэх мэт бараг ялгагдахгүй 8 сонголт гарч иржээ. Биткойн (BTC)-ны хувьд гэхэд 70 гаруй ETF байгаа ба үүний гуравны нэг нь зөвхөн энэ жил бүртгэгдсэн аж.
⚠️ Эрсдэл бий: Хөрөнгө оруулалтын сангууд бусдаасаа ялгарахаар нэг хувьцаанд төвлөрсөн, хөшүүрэг өндөртэй, Inverse ETF гаргаж хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
💆🏻♂️ Өөрийн толгойгүй: ETF бага дүнгээр олон бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломж олгодог ч хөрөнгө оруулагчид мэргэжлийн шийдвэрт найдаж, өөрсдийн судалгааг мартах эхэлсэн. Судалгаагаар, 2009 онд хөрөнгө оруулагчдын 41% нь өөрөө хөрөнгө оруулалтаа сонгож байсан бол 2024 онд 25% болж буурчээ.
Эцэст нь… Компаниудын IPO багасаж байгаа нь ETF-н тоо өсөхөд жинтэй нөлөө үзүүлж байна. Нөгөө талаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаар томоохон сангууд элдэв янзын ETF-г зах зээлд гаргажээ. Манай ХЗЗ дээр хэзээ ETF-н тоо хувьцааг гүйцэх бол тун сонирхолтой. 😅