Монцемент Билдинг Материалс ХХК 10 жилийн ойгоо тохиолдуулан Тогтвортой хөгжлийн тайлангаа анх удаа олон нийтэд нээлттэй танилцууллаа.
👀 Өнгөрсөн 10 жилд компани зөвхөн дотооддоо Тогтвортой хөгжлийн тайлангаа гаргадаг байсан бөгөөд энэ жилээс эхлэн олон нийтэд нээлттэй байдлаар танилцуулах нь ээ.
🔢 Тоон хэлээр
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монцемент Билдинг Материалс ХХК-ийн үйлдвэрлэсэн цементийн хэмжээ 5 сая тн-д хүрч, нийт борлуулалт нь $350 саяыг даваад буй. Тус хугацаанд 400 гаруй ханган нийлүүлэгчидтэй болж, ₮632 тэрбумын худалдан авалт хийсэн байна. Энэ дундаа 2022 оноос хойш ханган нийлүүлэгчидтэйгээ хийсэн худалдааны дүн эрс буюу 4.7 дахин, татварын хэмжээ 1.7 дахин өссөн нь анхаарал татсан үзүүлэлт байсан юм.
🤑 Улмаар компани үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойш нийт ₮82 тэрбумын татвар урсац бий болгосны 60.9% буюу ₮50 тэрбум нь улсын төсөвт төвлөрсөн бол үйлдвэр байршиж буй Дорноговь аймаг болон Өргөн сумын төсөвт ₮6.5 тэрбум төвлөрчээ.
💁🏻♀️ Нийгмийн хариуцлагын хүрээнд тэд 30 гаруй төсөл, хөтөлбөрт ₮2.3 тэрбумыг зарцуулж, хэрэгжүүлсний ихэнх нь хүүхэд, боловсрол руу чиглэсэн байдаг.
🤲🏻 Үйлдвэрлэл
Монцемент Билдинг Материалс ХХК-ийн үйлдвэр 100% автоматжсан, хуурай аргын цементийн үйлдвэр. Тус үйлдвэр нь хаягдал дулааныг эрчим хүч болгох WHRPG технологиос эхлээд тоосжилтыг 24/7 хянах гэхчлэн дэвшилтэт технологиудтай. WHR технологийн тусламжтайгаар төвийн эрчим хүчний ачааллыг 45% хүртэл бууруулж, 120 сая КВт.ц эрчим хүчийг бий болгосон байна. Улмаар 621 сая КВт эрчим хүчийг хэмнэхийн сацуу CO2-н ялгарлын бууралт нь 100 мянган тн-г даваад буй. Энэ нь 4 сая мод тарьсантай тэнцэх үзүүлэлт юм.
🏜️ Говийн нөхцөлд ажиллаж буй үйлдвэрүүдийн хувьд ус цэвэршүүлэх, дахин ашиглах хэрэгцээ асар их. Энэ ч утгаараа компани 2020 оноос эхлэн ус цэвэршүүлэх үйлдвэрээ ашиглалтад оруулан өдгөө 99 мянган тн усыг цэвэршүүлэн 90%-ийг нь үйлдвэрийн тоног төхөөрөмжөө хөргөхөд ашиглаж буй.
Ийнхүү цементийн салбарын анхны гэж хэлж болохоор Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Тогтвортой хөгжлийн тайланг танилцуулж дууслаа. Тэдний Өргөн сум дахь үйлдвэртэй танилцах бол ЭНД дарж сонирхоорой. Мөн 10 жилийн ойн баяраа тэмдэглэж буй Монцемент Билдинг Материалс ХХК-ийн хамт олонд баярын мэнд хүргэе.