Танай гэр бүлийн орлого энэ оны II улирлын байдлаар жилийн өмнөхөөсөө хэр их нэмэгдэв ээ? Массаараа бол инфляцыг хасаж, 2020 оны үнээр тооцоход дундаж утга 8% өсөж ₮1.87 сая болсон байна.
🍰 Орлогын өсөлт бодитоор илүү
Тодруулбал, бодит орлогын өсөлт ₮139 мянга байсан бол бодит зардал арай багаар буюу ₮87 мянгаар нэмэгджээ. Өрхийн орлого зардлаасаа илүү хурдацтай өссөн хэрэг. Хэрэв бодитоор биш, инфляцыг хасаагүй нэрлэсэн орлогыг харвал ₮2.95 сая болчихсон л тууж явна. Яг үнэндээ энэ дүнгийн ₮1.1 сая нь үнийн өсөлтөд шингэж, бодитоор мэдрэгдээгүй гэсэн үг юм.
😶🌫️ Урд хормойгоо, ард хормойгоороо: Орлогын өсөлт зардлынхыг давсан хэдий ч орлого үргэлж зардлаасаа давж буй. Дундаж орлогоос зардлыг хассан зөрүү л гэхэд хасах ₮21.9 мянга байна. Ийм болохоор л иргэдийн зээлийн үлдэгдэл нэмэгдээд байгаа юм шүү дээ.
🔍 Юунаас олж, юунд үрэв?
Өрхийн нийт орлогын 54%-ийг цалин хөлсний орлого бүрдүүлж буй. Хаа очиж энэ орлого бодитоор 10.1% өсжээ. Цаашлаад нийт орлогын 20.1%-ийг тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлсэн бол үлдсэн хэсгийг ХАА-н болон ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээнээс олсон аж. Харин зардлын хувьд 64.1%-ийг бараа, үйлчилгээний зардал, ердөө 1.7%-ийг хүнсний зардал үлдсэн хэсгийг бусад зардал бүрдүүлжээ.
Бага орлоготой өрх 🔻, их орлоготой 🔺
Гүнзгийрээд өрхүүдийг орлогын бүлгээр нь харвал ₮700 мянга хүртэлх орлоготой өрхийн тоо жилийн өмнөхөөсөө 33.1 мянгаар буурсан бол эсрэгээрээ ₮4 саяас дээш орлоготой өрхийн тоо хамгийн ихээр буюу 89.7 мянгаар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт нь өндөр орлоготой өрхүүдэд илүү хурдан тусаж байгаа хэрэг. Харин дунд орлоготой өрхүүдийн орлогын өсөлт тогтвортой бус, зарим бүлэгт буурсан байгаа юм.
Эцэст нь… Өрх бүрийн орлого өсөж, амьдралын чанар дээшилж байх ёстой. Өндөр орлоготой өрхүүдэд хурдан тусаж буй өсөлтийг дунд болон бага орлоготой өрхүүдэд ч хүртээмжтэй болгох дээрх анхаарах хэрэгтэй байна даа.