2025 он Хонконгийн нар, сар, од, гараг ивээсэн жил байх бололтой.
🎡 Монголоос 6 дахин их
Өнгөрсөн 7-р сарын байдлаар Хонконгт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн компаниудын нийт тоо 1.5 саяд хүрч, түүхэн дээд амжилт эвдэв. Үүний 15,000 нь гаднын компаниуд бөгөөд мөн адил дээд амжилт эвдээд буй. Тус улсад бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийн тоо ийн нэмэгдэж байгаад эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн таатай орчин нөлөөлж байгаа ч үүнээс илүү том давуу тал нь зохицуулалтын орчин.
☝🏻 Тодруулбал, Хонконгт компани байгуулахад ердөө 1-3 хоног шаардлагатай буюу зөвшөөрөл олгох процесс нь маш хялбар. Үүгээрээ ч дэлхийд толгой цохидог.
📈 Гэнэтийн өсөлт: Компаниудын мэдээллийг сүүлийн 10 жилээр харахад, 2023 оноос өмнө жилд дунжаар 20-25 мянган компани бүртгүүлдэг трэндтэй байсан бол 2023 оноос уг тоо 2 дахин нэмэгдэж, дээд амжилт тогтоогоод буй.
🤑 Төрийн дэмжлэг: Уг өсөлтийн ард ЗГ-ын харьяа InvestHK 2023 оноос эхлэн компаниудад дэмжлэг олгосон нь ихээхэн нөлөөлсөн. Сүүлийн 3 жилд тэд 1,333 компанид дэмжлэг үзүүлсэн бөгөөд эхний жилдээ HK$174 тэрбумын шууд хөрөнгө оруулалтыг татаж, 19,000 гаруй ажлын байр бий болгожээ.
🆚 Бид ба тэд
Өнгөрсөн I улирлын байдлаар Монголд бүртгэлтэй ААНБ-ын тоо 266.1 мянгад хүрсэн. Сүүлийн 10 жилд гэхэд, жилд дунджаар 17,000 ААНБ шинээр бүртгүүлсэн буюу энэ нь 2023 оноос өмнөх Хонконгийн үзүүлэлтээс хэт алсарсан үзүүлэлт биш.
🔍 Гол ялгаа: Монголд бизнес эрхлэхэд хамгийн хэцүү зүйл нь юу вэ хэмээн асуувал “ТАТВАР” гэж хариулах хүн олон. Гэтэл од болоод байгаа Хонконгийн орлогын албан татвар хамгийн ихдээ 16.5% байдаг төдийгүй компаниудын хэмжээнээс хамаарч 2 шатлалттай тогтоодог аж. Гол зорилго нь жижиг компаниудад бага татвар ногдуулах.
Эцэст нь… 2023 оноос хойш Хонконг бизнесүүдэд ногдуулж буй татварын бодлого болон зохицуулалтаа хялбаршуулснаар хөрөнгийн зах зээл, бизнесийн орчин нь жил жилээр ахих болов. Бизнесүүдэд ээлтэй болохын тулд хамгийн түрүүнд олон жил ярьж буй татварын реформоо хийхгүй бол Монголын нийт ААНБ-ын 60% нь зогсонги байдалтай байгаа даа.