АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Оман, Монгол хамтарсан хөрөнгө оруулалтын сантай болно

 

Эдгээр өдрүүдэд Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж, 2 орон хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах талаар судалж хамтран ажиллахаар  тохиролцлоо. 

😪 Өнгө ижил ч тэс өөр төрх

Оманы Хөрөнгө оруулалтын газар гэдэг нь тус улсын үндэсний баялгийн сан буюу газрын тос, байгалийн хийн орлогоос бүрдсэн хөрөнгийг удирдах, эргүүлэн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй байгууллага. Бидэнтэй нэгэн адил уул уурхайгаас ихээхэн хамааралтай ч баялгаа ухаалаг удирдаж буй улс. Одоогийн баялгийн сангийн хэлбэр нь ч 2020 онд буюу дэлхийн зах зээлд нефтийн үнэ шал арчиж байсан жил улсын нэгдсэн нөөцийн сан болон баялгийн сангуудаа нэгтгэснээр бий болж байв.  

🍰 Тухайлбал, тус улсын хөрөнгө оруулалтын газар өнгөрсөн онд $4.1 тэрбумын ашигтай, сангийн удирдаж буй нийт хөрөнгө 6% өсөж $53 тэрбумд хүрснээ тайлагнаж байв. Хөрөнгө оруулалтын багцад нь 50 гаруй улс багтдаг ч дийлэнх буюу 63%-ийг дотоодын, үлдсэн нь гадаад хөрөнгө оруулалт аж. 

🧩 Монголтой адил бүтэцтэй буюу тус улсын баялгийн сан Үндэсний хөгжлийн сан, Ирээдүй хойч үеийн сан, Оманы ирээдүйн сан гэсэн 3 сангаас бүрддэг. Хамгийн том нь Үндэсний хөгжлийн сан бөгөөд нийт сангийн 60%-ийг эзэлж, голдуу дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулдаг.

2 орны баялгийн сангийн аль аль нь байгалийн баялгаас төвлөрсөн орлогыг эргэлдүүлж эдийн засаг, төсвийн эрсдэлийг бууруулах, ирээдүй хойч үедээ хадгалах зарчимтай ажилладаг. Ялгаа нь тэдний сан тайлагнах ашигтай ажилладаг бол харин манайх халамж, төсвийн нөхөөс болоод таардаг. 

Эцэст нь… Монголд баялгийн сан гэх ойлголт 2007 оноос л дэлгэрч эхэлсэн буюу хугацаа, туршлагын хувьд Оманыхаас харьцангуй залуу. Гэсэн хэдий ч бидэнд үлгэрлэж болох улс орнуудын сайн жишиг зөндөө л байна. Баялгийн санг улстөрчдийн популист бодлогоос ангид байлгаж, чиг үүргийнх нь дагуу ажилладаг болговол уул уурхайгаас хамааралтай эдийн засаг маань гэнэтийн цохилтод арай тэсвэртэй болох биз ээ. 

Гэснээс бидний Оманы эдийн засгийн гол тулгуур болсон газрын тосны компанийн талаарх нийтлэлийг ЭНД дарж уншаарай. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ