Оросын төрийн өмчит ураны корпорац Rosatom Танзанид уран боловсруулах туршилтын үйлдвэрээ нээлээ.
🔝 Нөөцөөрөө дэлхийд #4
Хэдий Орос дэлхийн ураны нийт нөөцийн 8%-ийг эзэлж, нөөцөөрөө 4-рт бичигддэг ч сүүлийн жилүүдэд дотооддоо бус, гадаадад ураны хайгуул, боловсруулалт гээд гол дэд бүтцээ эрчимтэй угсрах болов. Үүний нэгээхэн жишээ нь Танзани дахь уран боловсруулах туршилтын үйлдвэр. Төсөл хэрэгжиж буй орд нь Африк тивдээ хамгийн баялаг нөөцтэй Mkuju River орд аж. 2000 оны эхээр хайгуулаа эхлүүлж, 25 жилийн дараа өнгөрсөн Лхагва гарагт буюу 7 сарын 30-нд туршилтын үйлдвэрээ нээгээд байна.
🌍 Танзани ураны нөөцөөр дэлхийд толгой цохидоггүй ч 55 мянган тн орчим нөөцөө тус төслийн ачаар эргэлтэд оруулж, дэлхийд ТОП-10-т, Африкт 3-т бичигдэх уран олборлогч болох боломжтой гэнэ.
🌠 Туршилтын үйлдвэрийн явцад геологийн болон инженерийн дата цуглуулах, боловсруулах технологио туршин ажиллах бөгөөд ирэх оноос үйлдвэрийн барилгын ажил эхэлж, 2029 оноос олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ.
🤩 Гадаад стратеги: Нөөцөө тэлж, нөлөөгөө бэхжүүлнэ
Ураны талбарт Орос бүх шат дамжлагыг бүрэн эзэмшдэг ч баяжуулалтаар дэлхийд №1. Баяжуулах үйлдвэрлэлээ дотооддоо төвлөрүүлж, харин олборлолт, ханган нийлүүлэлтээ тогтвортой байлгахаар гадаад боломжоо илэрхийлж буй. Тухайлбал, Оросын импортын ураны 50% гаруй хувийг Казакстан нийлүүлж байна.
🤑 Цаашлаад, нөөцөөрөө Оросын дараа бичигддэг Намиби Улсад ч Rosatom “Wings” нэртэй шинэ ураны ордыг илрүүлэн, судалгаа хийж байгаа гэнэ.
Эцэст нь… 2 жилийн өмнө Rosatom манайд ч ижил санал тавьж, Дорнод аймаг дахь 2,300 тн нөөцтэй Мардайн ордод уран хайх, олборлох саналтай байгаагаа илэрхийлэхийн сацуу бага оврын атомын цахилгаан станц барина хэмээж байсан. Геополитикийн нөхцөл байдал ширүүсэж, цаашид эрчим хүчний албан бус дайн даамжрах төлөвтэй. Одоогоор Монголын эрчим хүчний хараат байдлыг арай тэнцвэржүүлж чадах найдлага нь Метаны 2, ураны Зөөвч-Овоо төслүүдээс л хамаарч байна. Элдэв янзын улс төрийн тоглоом, шоглоом холуур байгаасай билээ. 🙏🏻