АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Hilton Worlwide бизнесээ усан тээврийн салбарт тэлнэ

 

Мэдээний гарчгийг хараад Paris Hilton-н тухай гэж бодсон бол үгүй шүү. Зочлох үйлчилгээний салбарын аваргуудын нэг Hilton Worldwide (HLT)-н эзэмшдэг зочид буудлын тоо сүүлийн арав гаруй жилд 2 дахин өссөн ба бизнесээ тэлэхээр криуз аялал руу нэвтрэх гэнэ дээ.

🔍 Одоогийн бизнес

Дэлхийн 139 оронд үйл ажиллагаа явуулдаг Hilton Worldwide нь 2013 онд олон нийтэд нээлттэй компани болжээ. Тухайн үед нийт зочид буудлын тоо 4 мянга байсан бол энэ оны 4-р сарын байдлаар 8.6 мянгад хүрээд байна. Зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх нь тэдний нэн тэргүүний зорилгын нэг гэдгийг өнгөрсөн онд өдөрт дунджаар 2 зочид шинээр нээснээс харж болно. Зочид буудлын нийт өрөөний тоо 1.3 сая орчим бөгөөд 2024 онд ойролцоогоор 220 сая зочдыг хүлээж $1.5 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Түүнчлэн энэ онд багтаж анхны круз аяллаа хийхээр төлөвлөж байгаа аж.

🛳️ Шинэ боломж

2022 оноос эхлэн зочид буудлууд криуз аялал руу хөл тавих болсон нь ашгийн маржин өндөртэй холбоотой. Криуз аялал үйлчилгээний үнийг чөлөөтэй тогтоодог нь зочид буудлын салбартай харьцуулахад илүү ашигтай ажиллахад нөлөөлдөг аж. Мөн зочлох үйлчилгээний зах зээлд криуз аяллын эрэлт нэмэгдсээр байгаа бөгөөд салбарын акул Carnival (CCL) өнгөрсөн II улиралд $6.3 тэрбумын орлоготой ажиллаж рекорд тогтоожээ. Ташрамд, сүүлийн 1 жилд компанийн нэгж хувьцааны үнэ 43% өсөж $25.5-т хүрээд байна. 

🇲🇳 Нэг шуум

Одоогоос 11 жилийн өмнө Hilton Worldwide Улаанбаатарт баригдах шуум гарч байлаа. Буудлын тухайд 12 давхар 280 өрөөтэй ба 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байв. Гэвч энэ бүхэн усанд хаясан чулуу шиг ор тас мартагдаж зах зээл Hilton Worldwide-г хүлээлгүй, өдгөө аль хэдийн Shangri-La, Novotel, Holiday Inn, Best Western Premier гэх мэт томоохон зочид буудлууд үйл ажиллагаа явуулж байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр санхүүгийн хүндрэлээс шалтгаалж төсөл нь зогссон ба одоо тухайн барих гэж байсан газар нь өөр компанийн эзэмшилд очсон сурагтай.

Эцэст нь… Hilton Worldwide зочлох үйлчилгээний салбарт ноёрхлоо бэхжүүлж эх газраас усан дээр хүртэл бизнесээ тэлж байна. Нэг нартай өдөр Улаанбаатарт тэдний нэг салбар баригдах болов уу? Яах бол?

ШУУД ДАМЖУУЛАЛТ