АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Ирэх онд инфляц яах вэ?

 

Шинжээчид ирэх оны I улиралд инфляцыг 10%, бодит эдийн засгийн өсөлтийг 4.6% байна гэж таамаглаж байна. Энэ таамаг хэр зөрөх вэ гэдэг олон хүчин зүйлээс хамаарна. Сүүлийн 10 жилийн инфляцын хэлбэлзэл галзуу хулгана шиг л байлаа.

📌 Өсөж буурсаар өдийг хүрэв

2016 оноос хойших инфляцын датаг харвал 2017 он хүртэлх мөнгөний хатуу бодлого, түүхий эдийн үнийн тогтвортой байдлын нөлөөгөөр маш даруухан байв. Гэсэн ч 2018 онд мөнгөний бодлого зөөлрөхөд дээш цалгиж явсаар Ковид-19-д хэсэг алгадуулж шал арчиж, харин дууссаных нь дараа тэнгэр лүү цойлсон. Одоо харин инфляц 8.3%-тай байгаа ч сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ дунжаар 74.5% өссөн нөхцөл байдалтай байна даа. 

🔻 Үүний зэрэгцээ иргэдийн худалдан авах чадвар буурснаар зээлийн үлдэгдэл нь сүүлийн 1 жилд л гэхэд 36.3% өссөн

⁇ Бид яах ёстой вэ? 

Инфляцыг өдөөхгүйгээр эдийн засгаа өсгөх зам нь бүтээмж, хөрөнгө оруулалт, экспорт гурвыг зэрэг хослуулах бодлого. Үүнийг дагаад төсөв нь хязгаартай байж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, гадаад валютын орлого нэмэгдэх учиртай. Харин бодит байдал дээр нүүрсний үнийн бууралтаас үүдэн гадаад худалдааны ашиг нь сүүлийн 3 жилд харагдаагүйгээрээ буурсан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх шинжгүй, ганц ГХО-тай зэсийн уурхай нь одоо ч хэрүүлтэй. 

🔖 Нэмээд сүүлийн хэдэн жилийн төсөвт түүхий эдээс олох орлогыг хэтэрхий өндөр тусгаж баталдаг буюу тн тутмын үнийг ОУ-ын байгууллагуудын төсөөллөөс 12%-40% нэмж төсөөлдөг. Начир дээрээ өнөө үнэ нь төсөөллөөс нь хэт доогуур болох үед тооцоолсноосоо илүү хэмжээгээр гаргаж хаацайлах гэж оролддог нөхцөл байдал трэнд болоод удаж байна. 

Эцэст нь… Гаднаас орж ирэх орлого нь муудаад, нүүрс нь үнэгүйдээд, өргөн хэрэглээний бараа, импортын үнэ тэнгэрт хадаад бидний нөхцөл байдал сайнгүй л байна. Төр засаг маань ороо бусгаа байдлаа бушуу шийдэж асуудлууд руугаа яаралтай ханцуй шамлан ороосой билээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ