АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монголд амралт, хөдөлмөрийн бүтээмж урвуу хамааралтай байна

 

Өчигдөр сайхан амрав уу? Одоо наадам хүртэл ажлаа хийх сар хүрэхгүй хугацаа үлдээ дээ. Бид жилд 16 өдөр бүх нийтээр амардаг. Заримдаа наадам, цагаан сарынхаа амралтыг татаж сунгаад бараг 20+ хоног амардаг заншилтай. 

Харин одоо бүр амралтын өдөр нь баяраар давхцах тохиолдолд “нэмэлтээр шилжүүлэн амарна” гэсэн хуульчилсан өөрчлөлт оруулахаар зэхэж байна.

🧲 Сөрөг эергийн туйл

Уг нь бол Хятад, Тайланд, Итали зэрэг үйлчилгээ, аялал жуулчлал хөгжсөн орнуудад бүх нийтийн амралтын өдөр эергээр нөлөөлдөг. Жишээ нь, Хятад 1999 онд үндэсний баярын 7 хоногийг нэвтрүүлж дотоод аялал, хэрэглээг тэсрэлттэй өсгөж, хямралын үеэ давсан байдаг

Харин нөгөө талд уурхай, үйлдвэрлэл, экспортод түшиглэсэн эдийн засагтай Австрали, Перу гэх мэт улсуудад бүх нийтийн амралт хохирол дагуулах нь элбэг. Австралийн Виктория мужид л гэхэд нэг амралтын өдөр нэмэхэд A$150 саяын алдагдал гарсан байна.

🍱 Түлэгдсэн холимог хуурга

Монголын хувьд олон нийтийн амралтын өдрийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь хосолмол хэлбэртэй ч сөрөг нь давамгай. Аялал жуулчлал, үйлчилгээгээ хөгжүүлчихвэл байдал өөр л дөө. Амарч уг нь болно л доо. Гэвч бидний бүтээмж харьцангуй доогуур. Ямар сайндаа 1 цагт бүтээдэг эдийн засгийн үнэ цэн нь ердөө $19.6 буюу 273 орноос 154-т эрэмбэлэгдэж байх вэ дээ. 

🫩 Гэнэтийнхэн: Дээр нь нэмээд манайхан гэнэт баярын амралтыг уртасгаж сунгахаар шийддэг. Заримдаа бүр гуравхан хоногийн өмнө шүү. Гэнэтийн, үр ашиггүй амралт олон бол жижиг бизнес, үйлчилгээ, төрийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг гэдгийг боддоггүй. Одоо ядах нь ээ хуульчлах гэж байгаа ч угаас жилийн эхэнд бүх баярын өдрийг зарлах ёстой шүү дээ.

Эцэст нь… Амралт гэдэг бол зүгээр нэг "завсарлага" биш бодлогоор дэмжиж зарим салбарын орлогыг нэмдэг, идэвхжүүлдэг байх ёстой. Амарч байна уу, бүтээмжээ алдаж байна уу гэдгээ төр, бизнес, иргэн гурав нэгэн зэрэг тооцдог болох цаг иржээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ