АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20 жил болгоно

 

Ерөнхий сайдын хүүгийн хөрөнгийн хэрэг дуулиан тарьснаас хойш авлига, хүнд суртал, ёс суртахуун гээд бүхий л сэдвүүд хөндөгдөж, нийгмээрээ эмзэглэж байна. Үүний эсрэг Хууль зүй, дотоод хэргийн яам ямар хууль боловсруулсныг харъя. 

⌛️ 5 жилийн өмнөх түүх

2020 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын хэргийг дахин шалгах хуулийг баталсан. Үүний үр дүнд өмнө нь хугацаа нь дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болсон авлигын хэргүүдийг сэргээж шалгах боломжтой болсон. Тухайлбал, 2018–2019 онд 13 хэрэг ийм шалтгаанаар хаагджээ.

📄 Хуулийн зүйл заалт

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн хүрээнд авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 20 жил болгон нэмэгдүүлж байгаа. Гэхдээ батлах эсэх нь өнөө улс төрчдийн гарт бий. Хуулийн заалтыг харвал,

🚨 Хууль бус бол хураалга: Тус хуулийн 6.1.2-т “нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоос давсан хэмжээний хөрөнгийнхөө эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол уг хөрөнгийг хууль бус гэж үзэх” гэж тусгасан. Тэгэхээр Ерөнхий сайд болон түүний хүү өндөр хэрэглээнийхээ эх үүсвэрийг нотлохгүй бол хураалгах ёстой гэсэн үг. Гэхдээ хураана, төлүүлнэ гэхээс өөр арга хэмжээ авна гэж дурдаагүй байна. 

💳 Түрийвчийг 10 жилээр ухна: Нэмээд хууль бус хөрөнгийг шалгахдаа тухайн албан тушаалтны ажил хийж байсан үе болон түүнээс хойших 10 жилийн хугацааг хамруулж үзнэ гэж тусгажээ.

Сайн талаас нь харвал авлигын хэргийг шалгаж, хөрөнгийг нь ил болгох хугацаа 20 жил болж уртсан гэдэг том дэвшил. Гэхдээ зүй бус хөрөнгийг хурааж улсын орлого болгоод дуусгана гэдэг хангалтгүй. Ядаж албан тушаалаас нь түдгэлзүүлэх, шүүхийн шийдвэрээр хариуцлага тооцох, дахин албан тушаал хашихыг хориглох зэрэг илүү өргөн хүрээтэй, тогтолцооны арга хэмжээг хослуулах шаардлагатай. 

Эцэст нь… Авлигын эсрэг хуульд “Үндэслэлгүй хөрөнгөжих” гэдэг заалт байдаг ч 2012 оноос хойш энэ заалтаар бүртгэгдсэн хөрөнгө байхгүй. Нэмээд 2017-2023 онд 8.8 мянган авлигын гэмт хэрэг бүртгэгдсэн ч ердөө 735-ыг нь шийдвэрлэсэн байдаг. Хуулиа мөрддөггүй, хариуцлага тооцох системгүй ийм улсад хэн л авлига авч, үндэслэлгүй хөрөнгөжихөөсөө айх вэ дээ. Одоо өөрчлөх цаг нь хангалттай болжээ! 

ШУУД ДАМЖУУЛАЛТ