АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Met Gala дээд амжилтаа шинэчлэн тогтоов

 

Жил бүрийн 5-р сарын эхний Даваа гарагт зохиогддог Met Gala энэ жил түүхэн дээд амжилтаа эвдэж, $31 саяын хандив цуглуулж гол усаар нэг шуум. Хажуугаар нь одуудын өмссөн зүүснийг гайхаастай.

🦚 Нью-Йоркийн загварын үдэш

77 жилийн түүхт Met Gala нь загварын салбарын хамгийн том арга хэмжээ гэдгээсээ гадна Метрополитан урлагийн музейд зориулсан хандивын арга хэмжээ гэдгээрээ онцлог. Met Gala-д оролцогсод жил бүр тодорхой сэдвийн хүрээнд хувцасладаг бөгөөд энэ жилийн сэдэв "Superfine: Tailoring Black Style" байсан юм.

😲 Үнэ ханш: Met Gala-д оролцох зочдын нэрсийг Vogue сэтгүүлийн Анна Винтур гаргадгаас гадна галад оролцох тасалбар овоо үнэтэй. Тодруулбал, галад урилгаар оролцож байгаа бол тасалбар нь $75,000, ширээ захиалах үнэ ханш нь $350,000-оос эхэлж буй. Тус дүн сүүлийн 10 жилд 3 дахин өссөн гэдэг. 

Тасалбарын орлогоос гадна загварын компаниуд, ивээн тэтгэгчид хандивын гол орлогыг бүрдүүлдэг бөгөөд цугларсан хандив тэр чигтээ Met's Costume Institute-н үйл ажиллагаанд зарцуулагддаг ажээ.

💥 Тансаг зэрэглэлийн маркетинг

Met Gala-р дамжуулан тансаг зэрэглэлийн брэндүүд өөрсдийн хувцас, эдлэл хэрэглэлийг сурталчлахын тулд тэрбум тэрбумаар нь цацдаг гэх сураг бий. Эргээгээд Met Gala-н тэдэнд өгч буй үнэ цэн нь Super Bowl-с ч илүү нөлөөтэй болж эхэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн онд Met Gala цахим орчинд Super Bowl-с ч илүү дурдагдсан, хэвлэл мэдээлэл, цахим орчноос олсон дүн нь Super Bowl-нхоос $405 саяар илүү буюу $1.4 тэрбумд хүрч байв

👗 Сонирхуулахад, Met Gala-н улаан хивсний ёслолд алдартнуудын өмсөж байсан хамгийн үнэтэй даашинз бол Ким Кардашьянын 2022 оны Met Gala-д өмссөн $4.8 саяын үнэлгээтэй Мэрилин Монрогийн даашинз байв. Харин Gala дахь хамгийн үнэтэй гоёл чимэглэл болох Cartier брэндийн $30 саяын зүүлтийг 2022 онд Эмма Чемберлэн зүүж байжээ.

Эцэст нь… Met Gala-н ганцхан үдшээр тансаг зэрэглэлийн брэндүүд, алдартнууд дэлхий даяар бүтэн жилээ даах зар сурталчилгааг хийж чаддаг. Баячуудын тэнэглэл нь дэндсэн тансаглал гэж харах нэгэн байх ч нөгөө талд эргэлдэж буй мөнгө, зар сурталчилгааны цар хүрээг нь харвал галзуу бизнес эвэнт. Үгүй тэгээд урилга нь л гэхэд Улаанбаатарын гайгүй байршилд 2-3 өрөө байр авах дайны гэхээр мэдрэгдэж байгаа биз дээ? 

ШУУД ДАМЖУУЛАЛТ