IPO хийх шуумд өртсөн Discord 13 жил ажилласан CEO-гоо ТУЗ-рүү оруулж, Activision Blizzard-н Дэд захирал асан Хумам Сахнинийг CEO-роо томилов.
🔖 Бяцхан танилцуулга
Цар тахлын үеэр Монголчуудад эчнээ танигдсан Discord-г видео тоглоомын салбарынхан андахгүй таних биз ээ. Гагц видео тоглоомоос цааш санхүүгийн, шинжлэх ухааны гэхчлэн тодорхой сэдвийг сонирхогсод нэг дор мэдээлэл хуваалцах, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой гэх утгаараа залуусын дунд нэлээн эрчийг авсан платформ. Сарын идэвхтэй хэрэглэгч нь 200 сая гээд л бод.
🎒 Томилгооны ард
Харин одоо Discord яаж яваад Activision Blizzard-н хуучин удирдлагыг CEO-роо сонгочхов оо гэхээр компани цахим сүлжээ гэхээсээ илүү видео тоглоомын зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа. Түүнчлэн Discord дээр зар сурталчилгаа авах, жижиг сажиг гүйлгээ хийх боломжийг судалж буй.
⏲️ Мөрөөдөл: Discord тэртээ 2021 онд IPO хийх талаар судалж, $15 тэрбумаар үнэлүүлж байсан ч 4 жил таг чиг явав. Компани одоогоор IPO хийх тодорхой төлөвлөгөөгүй буюу зөвхөн хүсэлтэй байгаа аж.
🍭 Өнгөлөг, мөнгөлөг: Харин энэ удаад World of Warcraft, Call of Duty, Candy Crush зэрэг томоохон франчайзуудыг хөгжүүлж, удирдаж байсан хүнийг CEO-р томилсон нь платформоо Candy Crush шиг бөөн сурталчилгаатай, мөнгөний апп болгох нь гээд үнэнч хэрэглэгчдэдээ шүүмжлүүлж буй. Угтаа компани IPO хийх аялалдаа хань татаж, удирдлагаа болгосон хэмээсэн л юм.
Discord-н дийлэнх орлого захиалгат үйлчилгээнээс орж ирдэг. Үүний хажуугаар сервер болон программ хөгжүүлэгчдээс янз бүрийн функциар дамжуулаад багахан орлого олдог. Харж байгаачлан тэдний орлогын сагсанд дутагдаж буй том орлого нь зар сурталчилгааны орлого.