АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Sky Resort Өмнөд Солонгосын хамгийн том казино эзэмшигчтэй хамтран ажиллана

 

Өмнөд Солонгосын хамгийн том мөн дотоодын иргэдэд нээлттэй цорын ганц Kangwon Land компани Sky Resort-той аялал жуулчлалыг нэмэгдүүлэх чиглэлд бизнесийн гэрээ байгууллаа

Өдгөө Өмнөд Солонгост 17 казино үйл ажиллагаа явуулж буй. Хуулиараа дотоодын иргэд казиногоор үйлчлүүлэх хориотой тул үлдсэн 16 нь зөвхөн гаднын иргэдэд үйлчилдэг аж. 

📖 Бяцхан танилцуулга

Kangwon Land Corporation (035250.KS) нь 1998 онд төрийн дэмжлэгтэй байгуулагдаж, казиногоос гадна зочид буудал, амралтын газар, High1 Ski Resort гэхчлэн аялал жуулчлалын бүрэн угсармал бизнесүүдийг эзэмшдэг. Компани өнгөрсөн жилээс K-HIT 1.0 буюу High1 Integrated Tourism төслийг эхлүүлж, Ази болон дэлхийн жишигт нийцсэн, олон салбарыг нэгтгэсэн амралтын газар болохоор хөдөлж эхэлсэн. Улмаар гадаад маркетингийн багтай болж, 7 улсын 9 компанитай шууд борлуулалтын гэрээ байгуулжээ. 

🥊 Хатуу & халуухан өрсөлдөгч: Учир нь Японы MGM Resorts 2030 он гэхэд Осака хотод хэдэн тэрбум долларын өртөгтэй казино, зочид буудал гээд л байхгүй юм байхгүй томоохон ресортыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Жилдээ 20.5 сая жуулчин татах зорилготой гэхээр нэлээн том өрсөлдөгч.  

🫰🏻🤑 Харин Kangwon Land-н бизнесийн гол орлого нь казиногийн бизнесээс орж ирдэг бөгөөд жилдээ ₩1 их наядыг өлхөн давдаг аж. 

🧑‍🤝‍🧑 Хамтын ажиллагааны төлөвлөгөө

Sky Resort болон High1 Ski Resort-н хамтын ажиллагааны хүрээнд талууд дотоодын аялал жуулчлалын чиг хандлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэдээлэл солилцож, соёлын солилцоогоор дамжуулан дотоодын сурталчилгаа, маркетингийг эрчимжүүлэх, мөн амралтын газрын үйл ажиллагааны систем, менежментийн туршлагыг хуваалцах байдлаар хамтран ажиллана. Цаашлаад, ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

🏆 Хэрэв та мэдэх бол Sky Resort нь MCS Группийн охин компани бөгөөд Монголдоо томд тооцогдох цанын баазаас гадна 3 гольфийн талбайтай амралтын цогцолбор.

🗣️ Тэд биднийг: Kangwon Land-н үүрэг гүйцэтгэгч Гүйцэтгэх захирал “Mонгол бол бидний хувьд шинэ зах зээл бөгөөд High1 Resort брэндийг танилцуулах чухал алхам” хэмээснээс нь харахад Монголоос жуулчид татах сонирхол ихтэй байгаа бололтой. 

Эцэст нь… K-HIT 1.0 төсөл зөвхөн жуулчдыг татах бус, дотоодын тэр тусмаа орон нутгийн эдийн засгийг дэмжиж, олон улсад таниулан сурталчлах зорилготой. Айлын хүүхдүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ улсаа сурталчилдаг бол харин бид хэдэн стриймер, инфлүнсэрүүдийг урьж, залан улсаа сурталчлуулдаг. Дотооддоо хүнд гайхуулах юмтай бол тэд өөрсдөө ирээд эс хүссэн ч сурталчлаад л өгөх байх даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ