Одоогоос 6 жилийн өмнө анх Үндэсний Хувьчлалын Сан (XOC) байгуулагдаж араас нь 2021 онд Мандал Ирээдүйн Өсөлт хамтын хос (MFG) “Банкны эзэд болцгооё” уриатайгаар гарч ирж байлаа. Тэгвэл одоо ямар нөхцөл байдалтай байна вэ?
🤫📈 Нам жим: Гэхдээ өсөлттэй
Анх ХОС үүсэж байхад хөрөнгийн зах зээл дээр нэлээд сүр дуулиан болж байсан. Иймдээ ч $MFG л гэхэд ₮50 тэрбум, $XOC ₮5 тэрбумыг татан төвлөрүүлж байв. Сүүлийн үед нам жим байгаа тэдний 2024 оны санхүүгийн тайлан өнгөрсөн 7 хоногт МХБ (MSE) дээр нийтлэгдлээ. Нийт хөрөнгө нь л гэхэд дунджаар 11.9% өссөн байна. Гэхдээ Үндэсний Хувьчлалын Сангийн хөрөнгийн өсөлтийн хувь $MFG-нхээс 2.8 дахин бага ажээ.
📊 $MFC +47.1%: Цаашлаад Мандал Ирээдүйн Өсөлт хамтын хосын тайлангаас онцлоход цэвэр ашиг нь жилийн өмнөхөөсөө 47.1% өсөж ₮8.4 тэрбум болсон байна. Учир нь хүүгийн орлого нь 1.9 дахин, ногдол ашгийн орлого нь 2.1% тус тус өссөн байдаг. Улмаар Нэгж хувьцаанд ногдох ашиг нь ₮167.8 болсон хэрэг.
😮💨 $XOC алдагдлаас ашиг руу: Харин Үндэсний Хувьчлалын Сан 2023 онд ₮793 саяын алдагдалтай ажиллаж байсан бол 2024 онд ₮379.6 саяын цэвэр ашигтай ажиллажээ. Тэдний хувьд ч мөн ногдол ашгийн орлого болон хөрөнгө оруулалт борлуулснаас үүдсэн олз нь нэмэгдсэн байгаа юм.
🛣️ Холдон одов
Харин нэгж эрхийн үнийн хувьд байдал баргар байна. Өөрөөр хэлбэл, ХОС-гуудын нэгж эрх биржээр арилжаалагдахаас гадна өнөөгийн цэвэр хөрөнгө (NAV) нь давхар тооцогдож явдаг. Энэ 2 дүн хоорондоо уялдаатай, ойролцоо түвшинд хадгалагдах ёстой ч бодит байдал дээр зөрүү ихтэй байна. Баасан гаргийн хаалтаар $XOC болон $MFG-н нэгж эрхийн үнэ NAV-аасаа хоёул 50%+ хямд арилжаалагдаж байна. 2 жилийн өмнө $MFG-н энэ зөрүү харьцангуй бага буюу 31% байв.
⚠️ Хөрсөн сэтгэлийн шалтгаан: Энэ зөрүү нь хөрөнгө оруулагчид тухайн санд хэт өндөр хүлээлт тавихгүй, эсвэл сангийн менежмент, стратегид эргэлзэж байгааг илтгэж байна. Нэмээд сангийн багцын үнэлгээний ойлгомжгүй байдал, хөрвөх чадвар ч асуудал болж буй.
Эцэст нь… ХОС-гууд мэдээллээ илүү нээлттэй хуваалцаж, анхны үзэл баримтлалаа барьж ажиллахгүй бол нэгж эрхийн үнэ нь анхны үнэдээ хүрэхгүй байгаагаасаа гадна NAV-даа дөхөж ч очихгүй нь дээ.