Талбай дээр болж байгаа “UB Food” фестивалийн талаар бөөн л хэрүүл шуугиан, очер дараалал болж байна даа гэж.
💝 Нийслэлийн хайрын хэл: Плов + Гандангийн гурилтай шөл
11 дэх удаагийн хоолны фестиваль дээр 2-3 тн Узбек плов болон Гандангийн гал тогооны лам нарын 1 тн хэмжээтэй ширмэн тогоонд хийсэн гурилтай шөл зэргийг борлуулж байгаа. Үүний зорилго нь жуулчин багатай 4-5 сард жуулчдыг татах зорилготой юм гэсэн.
Зохион байгуулалт = 🅵: Талбай дээр жуулчид биш манай нийслэлийнхэн өөрсдөө л очерлоод, хоолоо идэж байгаа харагдана лээ дээ. Тэглээ ч жуулчид ийм зохион байгуулалтгүй, олон төрлийн сонголтгүй, үндэсний хоолны онцлогийг ч шингээгээгүй фестивалийг зорьж ирэх нь юу л бол.
🔻 Ашиг = Гонжийн жоо, голионы баас: 10 мянган хүний багтаамжтай асарт орж хоолны амталгаа хийхийн тулд ₮5,000-ийг төлнө. Үүгээр дамжиж ₮175 сая төвлөрнө гэж тооцоолж байгаа аж. Харин нөгөө талд энэ фестивалийг зохион байгуулахын тулд ₮600 саяын зардал гаргасан гээд байгаа. Тэгэхээр ашиг биш ₮425 саяын алдагдалтай л байна даа.
‼️ Гол асуудал: Төр ажил булаав
Гаднын гоё ганган хоолны фестивальд ихэвчлэн хотын нэрийн хуудас болсон ресторанууд, жижиг бизнесүүд оролцдог. Амталгаа хийх үнэ нь ч бодит, тооцоотой байгаа. Нэмээд төрөл бүрийн мэргэжлийн хүний хийсэн хоолыг сурталчилж хотынхоо эдийн засгийг дэмждэг бодлоготой. Чикаго хотын “Taste of Chicago” хоолны наадамд л гэхэд жил бүр 1.5 сая гаруй хүн цугладаг бол Мельбурны "Melbourne Food and Wine Festival"-г хотын захиргаа нь бизнесийнхэнтэйгээ хамтарч зохиодог.
😮💨 Санаа нь зөв ч зам нь буруу: Харин манайд бараг хотын дарга маань тогооч хийхээ шахаж байна. Уг нь яг бизнес эрхлэгчидтэй хамтран зохион байгуулбал жинхэнэ утгаараа ОУ-ын жишгээр төрөл бүрийн хоолоор жуулчдыг татаж болох байсан биз ээ.
Эцэст нь… ₮1.6 их наядын алдагдал хүлээх төсөвтэй нийслэл маань Улаанбаатарчуудын баяр ч хийнэ гээд, жуулчин татах нэртэй жуман очертой плов, гурилтай шөлөөр зодсон хоолны фестиваль хийгээд л. Татвар төлөгчид нь алдагдал, шоу, попролын арыг даах нүхэнд унах юм даа.