АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Meta задрахад хүрсэн үү?

Бизнес

 

 

yld

М.Хулан

4 сарын 10, 2025

 

$1.3 их наядын үнэлгээтэй Meta (META)-г задалж мэдэх түүхэн шүүх хурал ирэх Даваа гарагт эхлэх гэж байна

Яагаад чухалчлав?  Энэ бол зүгээр нэг технологийн титаны зах зээлийн давамгайллын тухай бус түүний арын завхарсан улс төр, дэлхийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл болсон Facebook-г ирээдүйд хэн удирдах тухай асуудал.

🏃🏻‍♀️ Өрсөлдөгчгүй тоглож байна!

Meta 2012 оноос хойш Instagram, WhatsApp зэрэг боломжит өрсөлдөгчдөө худалдан авснаар чөлөөт өрсөлдөөнийг хязгаарласан хэмээн буруутгагдаж шүүхэд дуудагдсан. Хэрэв тэд маргаандаа ялагдвал эдгээр платформыг зарах эрсдэлтэй. Нөгөө талд Meta-н зүгээс уг худалдан авалтууд нь хууль ёсных, нэмээд хөгжүүлэлтэд нүсэр хөрөнгө оруулалт хийсэн, монопол биш гэдгээ TikTok, YouTube жишээгээр иш татан батлах гэж оролдож буй.

🗣️ FTC-н байр суурь: Хэрэв та дуулж байсан бол Америкийн худалдааны комисс (FTC)-н хэрэг шийдвэрлэлт Цагаан ордонд хэн байгаагаас үл хамааран ном журмаараа явдаг гэдгээрээ алдартай. Гэхдээ энэ удаад арай өөр.

🫂 Сүрхий сүжирч байна: Угтаа Meta-н уг асуудал Трампын Ерөнхийлөгчөөр ажилласан эхний 4 жилд дэгдсэн. Харин энэ удаад про-либерал байр суурьтай хэмээн шүүмжилдэг байсан Марк Зукербергтэйгээ овоо зузаан харилцаатай болсон

😚 Доналд Трампын зассан зам

Тэдний харилцааг нотлох мэт Трамп энэ 3-р сард тус агентлагийн Ардчилсан намын 2 комиссарыг гэнэт халж, Бүгд найрамдах намын комиссар Фергюсонд FTC-г хянах бүрэн эрхийг өгсөн. Ийм ил цагаан, хүч далайлгасан явдал FTC-н түүхэнд байгаагүй гэдэг. Ингэснээр FTC-д одоо 5 гишүүнээс 3 Бүгд найрамдах намын коммисорууд үлдсэнээр Трамп маргааныг Meta-н талд эргүүлж, тохиролцоод мултрах боломжтой. 

👀 Ингээд харвал Meta Facebook дээрх баримт шалгалтын хэрэгслээ устгасан нь Трампад өргөсөн багахан өргөл байсан мэт. Учир нь Трампын сошиал платформууд дээр өөрийн буюу баруун төвийн үзэлтэй контентыг түлхүү түгээх экосистемийг угсрах хүслээ ч нууж дийлээгүй юм даа. 

Эцэст нь… Технологийн титанууд жижиг стартапыг худалдан авч, асар их дүнгээр хөрөнгө оруулснаа гайхуулах дуртай. Гэхдээ үүний цаана лаг инновацлаг бүтээгдэхүүн гаргах бус өрсөлдөж хэрэглэгчээ хуваахгүй гэсэн аминчхан хүсэл л байгаа. Харамсалтай нь дэлхийг өөрчилнө гэсэн стартапууд том компанийн шүхэр дор өөрсдийн алсын хараа, чиг шугамаа алдаж зүгээр нэг хэрэгсэл болсон тохиолдол зөндөө дөө.

ШУУД ДАМЖУУЛАЛТ