ЛэндМН ББСБ ХК (LEND) өнгөрсөн Бямба гарагт 8 дахь жилдээ хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгууллаа. Компани юу танилцуулав?
🤝 8.9 мянган хүний итгэл
Өнгөрсөн жилийн $LEND-н хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр жижиг хувьцаа эзэмшигчдийнх нь тоо 7.5 мянга байсан бол жилийн дотор 1.4 мянгаар нэмэгджээ. Харин хувьцаа эзэмшигчдийн хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн ...% нь оролцож, 6 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв.
📈 2024 он: Өсөлт үргэлжилсээр
Хурлаар танилцуулсан үр дүнг хуваалцахад, компанийн гэрээт харилцагчдын тоо өмнөх жилээс 9%, цэвэр ашиг 82%, татан төвлөрүүлсэн эх үүсвэр 84%, зээлийн багц 90% тус тус өссөн аж. Нэмээд тэдний нийт хөрөнгө тайлант онд 89.1% өсөж ₮252.4 тэрбумд хүрсэн нь нээлттэй ББСБ-ууд дундаа хамгийн өндөр өсөлт.
💪 Хамгийн өсөлттэй хувьцаа: $LEND-н санхүү, үйл ажиллагааны үзүүлэлт сайн байхын сацуу IPO хийсэн цагаасаа хойш хувьцааны үнэ нь байнга өсөж байгаа. 2024 онд л гэхэд 183.5% өссөн. Ийм өсөлттэй ББСБ-ын болоод өөр санхүү, банкны хувьцаа одоогоор байхгүй байна даа.
💰 Ногдол ашиг: ЛэндМН ББСБ нь 2024 оны цэвэр ашгийнхаа 30.62% буюу ₮11.1 тэрбумыг ногдол ашиг хэлбэрээр тараахаар шийдвэрлэсэн. Ингэснээр нэгж хувьцаанд ₮15 ногдох бөгөөд өгөөжийг нь 2024 оны хувьцааны дундаж үнээр бодвол 13.6%. Бараг хадгаламжийн хүүгийн өгөөжтэй дүйнэ.
📆 Тов тодорхой: Хамгийн чухал нь компани сүүлийн жилүүдэд ногдол ашгийн төлөлтийн өдрөө тодорхой зарлаж байгаа. Хурлын үеэр ч энэ жил 4 сарын 4-ний өдөр ҮЦТХТ-өөр дамжуулж тараахаа мэдэгдэв. Энэ нь хувьцаа эзэмшигчдэд хөрөнгөө зөв хуваарилах, тооцоололтойгоор хөрөнгө оруулах боломжийг олгож буй.
🅰 Үйл ажиллагаа: Онц
Түүнчлэн компани 2024 онд бичил, ЖДБ эрхлэгчдэд зориулсан барьцаагүй, 100% дижитал бизнесийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн. Үүгээрээ тэд ОУ-д ч үнэлэгдэж Сингапурын Төв Банк & Сингапурын Финтек Холбооноос зохион байгуулдаг Fintech Excellence Awards-н “Financial Inclusivity” төрөлд эцсийн шатанд шалгарсан аж.
Эцэст нь… $LEND-г салбартаа болон хөрөнгийн зах зээлд үлгэр жишээ ажиллаж байгаатай маргах хүн ховор биз ээ. Тэд энэ онд ч эдийн засгийн өсөлтийг хурдасгах, бизнес эрхлэлтийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллах нь ээ.