Энэ удаад MCS Coca-Cola-н ээлжит тогтвортой хөгжлийн тайланг хураангуйлан хүргэж байна.
☝🏻 2024 оноос онцлох нь
Өнгөрсөн жил Европын Сэргээн Босголт Сэргээн Босголтын Банк (ЕСБХБ) хүнсний салбарт анх удаа тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд $51.7 саяын санхүүжилтийг MCS Coca-Cola-д олгосон. Тус санхүүжилт компанийн 2030 он гэхэд биежүүлэхээр зорьж буй тогтвортой, ногоон зорилтуудын хэрэгжилтийг хурдасгахад дэм болох буй за. Одоо тус зорилтууд өнгөрсөн онд ямар явцтай байсныг харцгаая.
💦 Ус: MCS Coca-Cola-н үйлдвэрлэлийн онцлох хэсэг нь үйлдвэрийн усаа дахин цэвэршүүлэх байгууламж нь. Тэгвэл тус байгууламж өнгөрсөн онд 9,912 тн усыг цэвэршүүлж ААН-үүдэд үнэгүй нийлүүлжээ. Өдгөө тэд 1 л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2.18 л ус зарцуулж байгаа бол үүнийг 2030 он гэхэд 1.7 л болгон бууруулах зорилттой.
🚰 Уур амьсгал: Цаашлаад, 2021 онд хийн түлшээр ажилладаг зууханд шилжсэнээр жилд 4,800 кг CO2 ялгаруулахаас сэргийлэх болсон. Улмаар өнгөрсөн онд 1 л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ялгаруулдаг CO2 нь 3.8 гр-аар буурч 57.9 гр болжээ.
♻️ Савлагаа: Өнгөрсөн онд цуглуулсан PET-1 төрлийн хуванцрын хэмжээ өмнөх оноосоо 16 нэгж хувиар өсөж 56%-д хүрсэн төдийгүй энэ онд дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнээ өлгийдөн авахаар зэхэж буй. Харин шилэн савлагааны дахин ашиглалт 97% байдаг төдийгүй 2,828 тн-ыг хог хаягдал болохоос сэргийлсэн байх нь.
🕴🏻 Бизнес & удирдлага
Харин бизнесийн хувьд өдгөө компанийн удирдлагын багийн 44%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Энэ түвшинд бол 2030 онд 50%-д хүргэнэ гэсэн зорилтдоо улам ойртсоор. Сонирхолтой нь компани нийт 1,107 ажилчидтай бөгөөд тэдний компанид ажилласан хугацаа нь дунджаар 5.2 жил.
Эцэст нь… MCS Coca-Cola 2030 он хүртэлх БОНЗ-ын стратегиа тодорхойлж, явцыг жил бүр олон нийтэд танилцуулдаг. Томоохон үйлдвэрлэгчид тогтвортой хөгжлийн тайлан гаргах жишиг тогтож буй ч илүү олон компани тайлагнадаг болмоор байна. Ийм төрлийн тайлан ногоон санхүүжилт татах томоохон хөшүүрэг гэдгийг MCS Coca-Cola-н жишээнээс харж болохоор.
Гэснээс ирэх Даваа гаргаас Баасан гараг хүртэл компани тогтвортой хөгжлийн тайлангаа анх удаа биет байдлаар танилцуулахаар Шангри-Ла-д “3R бүүт”-г засаж байгаа. Очиж сонирхоорой.