Өнгөрсөн 7 хоногт уул уурхайн бүтээгдэхүүний бирж (УУББ) дээр 2 чухал журмын өөрчлөлт оруулсан. Энэ талбарт юу өөрчлөгдөв, цаашид яаж хөгжих гээд байна вэ?
🔥 Хууль айсуй
Журамд өөрчлөлт оруулахдаа үнийг зах зээлтэй уялдуулж индексжүүлэх, төлбөрийн нөхцөлийг уян хатан болгох зэрэг зарчмыг баримталсан аж. Мөн Сангийн яам болон МХБ (MSE)-ийн төлөөлөл Биржийн хуулийг өргөн барихаар ажиллаж буй. Хуульд энэ бүх зарчим, журмын өөрчлөлт тусгагдах юм.
🧨 Халуун цэгээс: Нэмээд Сангийн сайд маань “УУББ дээр арилжаалж байгаа одоогийн бүтээгдэхүүнүүдийг ОУ-ын бирж дээр арилжаалахаар бэлдэж, санамж бичиг байгуулах гэж байна” гэж попорсныг чихээрээ сонссоны хувьд та бүхэндээ уламжилъя. Ажил хэрэг болбол сайн л биз.
🔍 Юу өөрчлөгдөв?
Өмнө нь бол УУББ-ийн арилжаа май гээд зоосон тогтмол үнээр явагддаг байв. Харин одоо зах зээлийн үнийн хөдөлгөөнтэй уялдуулсан буюу индексжүүлсэн үнээр арилжих боломжтой болсон хэрэг. Нэмээд худалдан авагч тал гэрээний хүрээнд өөрт үлдсэн нүүрсээ арилжих боломжтой болсон.
🧮 Индексжүүлсэн үнэ яаж тогтох вэ?
Биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнийн индексийн сагсанд Ганцмод боомтын нүүрсний үнэ, Хятадын дотоодын зах зээл дээрх коксжих нүүрсний үнийг харуулдаг индекс, Жинтан боомт дахь коксжих нүүрсний үнэ зэрэг багтсан аж. Тэгэхээр манай үнэ зөвхөн ганц боомтынхоор бус олон бүрэлдэхүүний жингээр тогтоно гэсэн үг.
📈 Жишээ нь Ганцмодын үнэ форвард гэрээний үнийн индексэд 20%-ийн жинтэйгээр нөлөөлөх нь. Тэгэхээр Ганцмодын үнэ унаж, бусад боомтын үнэ, индексүүд өндөр байвал нийт үнэ тэр чигтээ унахгүй байх боломжтой.
Цаашдаа… МХБ ирэх 2-3 жилд S&P Platts арилжааны платформ дээр түүхий эд арилжаалах, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, тээврийн гэрээг арилжих, ОУ-ын бирж дээр давхар арилжаалагдах боломжийг нээх чиглэлд ажиллах нь. Амиа зогоодог нүүрсний үнэ унахын цагт бүгд дор дороо өөрчилье, янзалъя гээд хичээж байх шиг. Одоо брокерууд маань УУББ дээр оролцоод ирвэл жигдрэх юмандаа орох биз ээ.