АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Балчир үеийнхэн юуг сонирхон шохоорхож байна вэ?

 

Альфа үеийнхнийг балчир гэж басахааргүй болсон байна шүү, цаана чинь. Эдгээр балчир үеийнхний дунд ямар брэнд хамгийн алдартай байдаг гэж бодно? 

🤔 Нээрээ юу билээ? Өдгөө альфа үеийнхний хамгийн ахмад нь 15 настай, хамгийн балчир нь 1 настай буюу эхнээсээ өөрийн гэсэн ертөнцтэй өсвөр настнууд болоод эхэлжээ. Харин тавхан жилийн дараа тэд дэлхийн нийт ажиллах хүчний 11%-ийг бүрдүүлж эхэлнэ

🫧 Тэдний онцлог

Америкийн хүн амын 13.5% буюу 46 сая нь альфа үеийнхэн. Харин Монголын нийт хүн амын 24%-ийг бүрдүүлдэг. Өөрөөр бол балчир хэмээн басаж болохооргүй асар их хэрэглэгчид. Бусад үеийнхнээс ялгаатай нь альфа үеийнхэн мэдээ орсон цагаасаа л техник, технологиор хүрээлүүлж өссөн. Тэр тусмаа цар тахлаас хойш 12-15 насны хүүхдүүдийн цахим худалдан авалт 39% өссөн гэж байгаа

😳 Хамгийн сонирхолтой нь цар тахлаас хойш тус үеийнхний цахим орчинд өнгөрөөх цаг багассан буюу хичээлээ тараад найзуудтайгаа уулздаг хүүхдүүдийн тоо нэмэгдэж, оронд нь видео тоглоом тоглодог хүүхдүүдийн тоо буурсан л гэнэ. Эргээд голын чулуугаар тоглох нь тэдний  хувьд шинэ туршлага болох гээд байна уу даа. 🤣

⚡ Тэдний хандлага

Түүнчлэн TikTok, Facebook, Instagram гэхчлэн сошиал платформуудыг энтертайнмент зорилгоор ашиглахаас илүүтэй худалдан авалтын хөтөч болгон ашиглах нь нэмэгдэж байгаа аж. 

🏅 Спортын брэндүүдийг онцлон харахад, 2023 оноос тус үеийнхний дундах  Under Armour (UA)-н нэр хүнд 22%, Nike (NKE) болон New Balance-нх 18%, Adidas (ADS.DE)-нх 14% гэхчлэн өсжээ

Эцэст нь… 2010 оноос хойш төрсөн хүүхэд болон дүүтэй бол ямар хувцас өмсөх дуртай, онцлох брэнд байна уу, ямар тоглоом, амттанд дуртай гээд өөрсдийн үеийнхэнтэй харьцуулж болох асуултуудыг асуугаад үзээрэй. Нөгөө талд бизнесийнхэн маань ирээдүйн борлуулалтаа бодож тус үеийнхэн рүү дөхөж байхгүй бол горьгүй нь шүү.