Өмнөд Солонгос Монгол хоёр 1990 онд гар гараа барилцаж байсан. Харин сүүлийн жилүүдэд харилцаа нь дотносоод тэврэлдэх шахам харилцаатай болж байна даа.
🍙 Япон дээр нэмэх нэг
Ивий Монгол минь ганц Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан түүхтэй. Харин одоо энэ хэлэлцээрийг Өмнөд Солонгостой байгуулахаар 2 жил ажиллаж, одоо ид буцлаад хэлэлцээрийн төсөл нь гарчхаж. Олон түмэн энэ хэлэлцээрийн тухайд “Өмнөд Солонгос өрмийг нь аваад бид хусамтай үлдэх вий” гэж хардаастай. Тэгвэл хусам, өрөм нь юу байх юм бэ дээ?
🤔 Өргөн бүдүүн: Өмнөд Солонгос бол биднийгээ бодоход 22 улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн улс. Бидэнтэй хэлэлцээр нь худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт зэргийг багтаасан 14 бүлэгтэй буюу зөвхөн худалдааны тарифын хөнгөлөлтөд бус, эдийн засгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаанд чиглэж буй.
📌 Тэгэхээр энэ хэлэлцээрийн хүрээнд харилцан импортын тарифын хөнгөлөлт үзүүлж, худалдааны саад тотгорыг бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, худалдааны журмаа уялдуулж үйлчилгээний салбарт ч хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэх учиртай.
😞 Гэхдээ бид чинь…
Манай дэд бүтэц, уул уурхай, соёлын салбарт ч Өмнөд Солонгосын зай тэлж байгаа. Тодруулбал, KT групп Монголоос газрын ховор элемент импортлохоор болж, метроноос гадна төмөр замын төслүүдэд ч Өмнөд Солонгос оролцож байна. Энэ ч утгаараа бид 2023 оноос хойш тус улсаас $956 саяын импорт хийсэн ч буцаагаад экспорт нь үүнээс 5 дахин бага.
Эцэст нь… Энэ төрлийн хэлэлцээртэй ганц Япон минь биднийг буцалтгүй тусламжаар бөмбөгдөөд амьхандаа л дэмтэй. Харин Өмнөд Солонгосын хувьд харилцаагаа гүнзгийрүүлэх нь давуу ч манайд наалдах ашгийг ихэсгэмээр санагдаж байна даа.