Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
2028 он гэхэд жилд 165 сая тн нүүрс экспортолдог болно...

 

Уул уурхайн салбарынхан жил бүр Торонто хотод дэлхийн хамгийн том уул уурхайн хайгуул, хөгжүүлэлтийн чуулган болох PDAC-д уулзацгаадаг. Монгол 2006 оноос хойш PDAC-д оролцож байна. Энэ жил оролцоод онгой попорчээ. 

⛏️ 10 мянган га-г хай! 

Уг арга хэмжээнд Монголоос хэд хэдэн төлөөлөл очсон. Үүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд гол үүргийг гүйцэтгэв. Тэрбээр, энэ сараас 10 мянган га талбайд хайгуулын лиценз олгохоо зарласан юм. Одоогоор манай нийт газар нутгийн 4.4%-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон. Нийт зөвшөөрлийн ердөө 35.8%-ийг хайгуулын зөвшөөрөл эзэлж буй. 

🌪️ Чиглэлийг дагая: Дэлхий нийт шинэ үеийн стратегийн ашигт малтмал, тэр дундаа газрын ховор элемент, зэс, никель зэрэг эрдэс баялгийн чиглэлд цахилж яваа, нүүрс биш. Монгол энэ чиг хандлагыг харгалзан хайгуулаа эрчимжүүлж, дэлхийн эрэлттэй нийцсэн чухал ашигт малтмалын шинэ ордуудыг илрүүлэх шаардлагатай.

📨 Нэмсэн мессеж

Түүнчлэн PDAC дээр яригдсанаар, зэсийн АМНАТ-ийг бууруулж шинэ зэсийн төслүүдийг дэмжих нь. Мөн нүүрсээ эрчимтэй буюу 2 дахин их хэмжээгээр экспортолж 2028 он гэхэд жилд 165 сая тн-г гаргадаг болох нь. Аминдаа л гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц зүйлсийг ярьж ээ. Уг нь ажил хэрэг болоод дарга, сайдууд нь тогтвортой, шударгаар бодлого, зорилтоо биелүүлдэг бол сайхан сан. 

Эцэст нь… Энэ бүх мессеж хэрэгжих ёстой нь дээд зэрэг. Гэвч өмнөх, өмнөх PDAC-т ч ийм зүйлс яригдаж байсан ч хөрсөн дээр хөлөө олоогүй учир попрол уу, биелүүлэх зүйл үү гэдэг л байна. Манай уул уурхайн салбарын хөгжил чигчий хурууны дайтай байна, дэлхийн трэндээс хоцрохгүй гарын 5 хуруу шиг болгохын тулд хайгуулаа урагшлуулж, төслөө нэмэгдүүлэх нь чухал байна гэдгийг түмэн ч удаан ярьж, би ч олон бичиж байна даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ