Та бүхэн ямар ҮЦК-иар дамжуулж арилжаанд оролцож байна вэ? Өнөөдөр МХБ (MSE)-д бүртгэлтэй ҮЦК-иудын 2024 оны үр дүнг шинжье.
📊 52/28: ₮370 тэрбум
Нийт 52 ҮЦК-иас 28 нь тайлангаа ирүүлжээ. Тэд өнгөрсөн онд ₮370 тэрбумын хөрөнгийг удирдаж ажилласан юм. Улмаар үйл ажиллагааны орлого нь нийтдээ ₮40 тэрбумд хүрч, цэвэр дүнгээр нийтдээ ₮16.8 тэрбумын ашигтай ажиллажээ. Тэгвэл тэдгээрийн арилжааны хувьд,
📈 ₮719 тэрбумын арилжаа: ҮЦК-иуд 2024 онд хувьцаа, ХОС-гийн анхдагч болон хоёрдогч зах зээл дээр нийт ₮719 тэрбумын арилжаа хийв. Өнгөрсөн оны хувьд IPO-н давлагаа харьцангуй тайван байсан тул уг дүнгийн 90.3%-ийг хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлсэн аж. Харин нийт хоёрдогч зах зээлийн арилжааны 29.5%-ийг БиДиСЕК ҮЦК (BDS) дангаараа хийжээ.
💰 Бонд түүгч: Харин бонд, ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа нийтдээ ₮1.6 их наядад хүрсэн нь 2024 он бондын жил байсныг илтгэнэ. Уг арилжааны 49.2% ийг мөн л $BDS хийсэн байна. Улмаар тэдний цэвэр ашиг тайлант онд 5.6 дахин өссөн. Эсрэгээрээ бонд, ХБҮЦ-ны ₮451 тэрбумын хоёрдогч зах зээлийн арилжаанд Голомт Капитал ҮЦК хамгийн идэвхтэй байжээ.
🤑 Цойлогч = ₮12.8 тэрбум
Цаашлаад, ҮЦК-иудын нийт ашгийн 76%-ийг Голомт Капитал ҮЦК-ийн ашиг бүрдүүлсэн билээ. 2023 онд Ти Ди Би Секьюритис ҮЦК ашгаараа цойлж байсан бол 2024 онд ашиг нь 31.1% буурсан аж. Түүнчлэн Гүүдсек ҮЦК-ийн ашиг хамгийн ихээр буюу 748% өсөв. 2024 оны цойлогч Голомт Капитал ҮЦК-ийн хувьд бондын хоёрдогч зах зээлийн арилжаа болон ББЗЗ дээр хамгийн идэвхтэй байж 2022 оноос хойш бүртгэгдсэн ₮3.1 их наядын бондын 48.4%-ийнх нь андеррайтераар ажиллажээ.
Эцэст нь… Зах зээл идэвхжиж, арилжаа арвижиж, ХК-иуд болон жижиг хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэхийн хэрээр ҮЦК-иудын талбарт өрсөлдөөн ширүүсэж, улам л урагшилж байна. Одоо харин уул уурхайн бирж дээр ҮЦК-иудын оролцох эрхийг нээж, илүү өргөн цар хүрээтэй болгомоор байгаа юм даа.