АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Төгрөгийн ханш шал арчив

 

Энэ өвөл Монголчууд баахан л аяллаа. Төгрөгийн ханшийн сулрал мэдэгдэв үү? Сүүлийн 3 жилийн хугацаанд иенээс бусад бүх гол валют төгрөгийн эсрэг чангараад байна. 

📌 Дундаж чангарал = 8.1%

Америкийн $, Хятадын ¥, Оросын ₽, Солонгосын ₩, Японы ¥ болон € зэрэг гол 6 валют сүүлийн 3 жилийн хугацаанд төгрөгийн эсрэг дунджаар 8.1% чангарлаа. Энэ дундаас зөвхөн иен төгрөгийн эсрэг 6.8% суларсан гэхээр үлдсэн 5 валютын чангарал дунджаар 11.1% болж байгаа юм. 

🔺 Аажим аажмаар: $-н хөдөлгөөнийг харвал 2023 оны сүүлээс 2024 оны 9-р сар хүртэл харьцангуй тогтвортой буюу $1=₮3,380 орчимд байсан ч үүнээс хойг аажмаар төгрөгийн эсрэг чангарч $1=₮3,4603-ийг даваад байна. 

📉 Ганцын хувьд: Харин иений хувьд Японы Төв Банк эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор бодлогын хүүгээ удаан хугацаанд хасах түвшинд хадгалснаас үүдэн Япон болон Америкийн мөнгөний бодлогын ялгаа гаарч ханш нь суларсан ч энэ он гарснаас хойш эргээд төгрөгийн эсрэг багаар чангарч байгаа дүр зураг ажиглагдаж байна. 

😞 Бидний нөхцөл байдал

Төгрөгийн ханш бусад валютын эсрэг хүчтэй байхын тулд валютын нөөц нэмэгдэж, инфляцыг хянаж, гадаад худалдааны тэнцвэрийг хадгалах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай. Гэтэл манай ГВУН өмнөх сараасаа 11.2% буурсан, инфляц жилийн өмнөхөөсөө 2 нэгж хувиар нэмэгдсэн байдалтай байна. 

🖇️ Хэцүүдэл: Гал дээр тос гэгчээр Трамп дахин сонгогдсоноосоо хойш манай гол худалдан авагч Хятадад халтай байгаа. Тэднээс импортлох бараа, бүтээгдэхүүнийхээ татварыг нэмээд л. Энэ дүр зураг Хятадын эдийн засгийн өсөлт, гадаад худалдааг сааруулахаар байгаа тул манай уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт буурах, төгрөгийн ханшид дарамт учрах эрсдэлтэй байна.

Эцэст нь… 2023 онд уул уурхайн салбар сэргэж, төгрөгийн ханш ч чангарч байлаа. Харин энэ жилийн хувьд нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Ядахад манай урсгал тэнцэл тогтмол алдагдал хүлээгээд байдаг. Инфляцаа дараад, төсөв, урсгал дансныхаа алдагдлыг хазаарлахгүй бол Америк, Хятадын тэнгэр ч эвгүй л байгаа даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

 

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ