АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Монголд уул уурхайн төслүүдийг эхлүүлэх, өргөжүүлэхэд санхүүжилт хомс

 

Өнгөрсөн оны байдлаар нийт 2,740 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байгаагийн 7.8% буюу 215 нь банк болон ББСБ-ын барьцаанд байгаа аж. Энэ тоо юу өгүүлнэ вэ? 

📌 Ерөнхий дүр зураг

Одоогоор манай нийт газар нутгийн 4.4%-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд нийт тусгай зөвшөөрлийн 64.2%-ийг ашиглалтын, үлдсэн хэсгийг хайгуулын зөвшөөрөл эзэлж буй. Ашиглалтын зөвшөөрлийн 26.2%-ийг алтны шороон ордны, 17.9%-ийг нүүрсний, 12.7%-ийг жоншны зөвшөөрөл гэх мэтээр бүрдүүлжээ. Энэ бүх зөвшөөрлийн эцэст 2024 онд улсын төсөвт ₮356 тэрбум төвлөрсөн байна. 

🧐 Хэн эзэмшиж байна? Ашигт малтмалын нийт тусгай зөвшөөрлийн дийлэнх буюу 79.6%-ийг дотоодын ААН, 15.9%-ийг гадаадын 100% хөрөнгө оруулалттай ААН, үлдсэн 4.5%-ийг гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай ААН эзэмшдэг. Гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай ААН-ийн дийлэнх нь Хятадынх.

⛓️ Барьцаа = 215

Цааш нь, Монголд уул уурхайн төслүүдийг эхлүүлэх, өргөжүүлэхэд санхүүжилт хомс. Иймд гол санхүүжүүлэгч нь банк болж байгаа юм. Үүнээс шалтгаалж уурхайн компаниуд лицензээ барьцаалж зээл авах нь түгээмэл болсон хэрэг. Угаас банкны салбарын уул уурхайд олгосон зээл нэмэгдэж өнгөрсөн оны III улирлын байдлаар ₮1.1 их наядыг давсан. Зээлээр санхүүжилтээ шийдлээ ч уул уурхайн салбарт ханшийн хэлбэлзэл, үйл ажиллагааны саатал гарах нь түгээмэл тул чанаргүй зээлийн хувь нь ч өндөр. 

🖇️ Еэвэнгийн нөгөө талд: Манайд л болсон хойно зарим компаниуд лицензийг шууд ашиглах бус худалдах, хөрөнгө оруулалт татах хэрэгсэл болгон ашигладаг. Энэ тохиолдолд лицензийн хоёрдогч зах зээл хөгжиж банк, ББСБ-уудын барьцаанд орсон лицензүүдийн зарим нь зээл эргэн төлөгдөхгүй нөхцөлд хураагдаж, дахин худалдаалагдах асуудал гарна.

😞 Ингээд ирэхээр уурхайн эзэмшигчдийн бүтэц өөрчлөгдөх, лицензүүдийн үнэлгээ буурвал банкны хөрөнгийн чанар муудах, шийдэх гэж урт удаан шүүхдээд өндөр зардал гаргах гээд асуудал мундахгүй. Ядаж уул уурхайн лицензийн арилжаа, санхүүжилтийн бодлоготой холбоотой хяналт сулыг хэлэх үү. 

Эцэст нь… Монголын уул уурхайн салбар ханатлаа хөгжсөн юм байхгүй. Бид илүү их хайгуул хийж энэ салбарыг дараагийн түвшинд гаргах хэрэгтэй. Гэтэл 215 зөвшөөрөл барьцаанд байна гэдэг бол санхүүжилт, зах зээл, төрийн байр байдалд хангалттай муу байгааг харуулж байна. Цаашид хөгжье гэвэл бодлого, зохицуулалт, хяналт, санхүүжилт хэрэгтэй байна! 

ШУУД ДАМЖУУЛАЛТ