Монгол Улс хиймэл оюун ухааны стратегиа тодорхойлох анхны чуулга уулзалтыг зохион байгуулж, стратегийн төслөө танилцуулав.
✋ Санал асуулга: ЦХИХХЯ-ны олон нийтээс авсан санал асуулгаар Монгол Улсад AI-г нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, удаалаад боловсрол, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх хэрэгтэй байгаа аж. Харин нөгөө талд уул уурхай, банк санхүү, эрчим хүчний салбаруудад AI хамгийн түрүүнд нэвтрэх боломжтой байгаа гэнэ.
📍 Data + AI Conference 2025
Дэлхийн чиг хандлага хэдийнээ AI-д чиглэж хүний өдөр тутмын ахуйн амьдралаас эхлээд эрүүл мэнд, нийтийн тээвэр, бодлого тодорхойлолт гээд хаа сайгүй ашиглах болсон. Монголын хувьд одоо л үндэсний хэмжээнд AI-г хэрхэн нэвтрүүлэхээ хэлэлцэж байна. Ингэхийн тулд бэлэн дата санг төр болон хувийн хэвшил хооронд чөлөөтэй солилцох, ашигладаг болох шаардлагатай.
Төр 🆚 Хувийн хэвшил: Үүний хүрээнд иргэдийн болон бизнесүүдийн дата мэдээлэл хамгийн их төвлөрсөн харилцаа холбооны оператор компаниуд, банкнууд AI ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад анхаарч буй.
🏃♂️➡️ Юнител Групп л гэхэд AI-н тусламжтайгаар 1 сая гаруй хэрэглэгч болон байгууллагуудад тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохоор ажиллаж буйгаа мэдэгдсэн бөгөөд, AI-г зардал биш, ирээдүйн хөрөнгө оруулалт гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн цаг минутаар нэмэгдэж буй дата урсгалыг хадгалаад боловсруулах бус илүү хурдтай том датаг боловсруулах “Data Lakehouse” моделийг энэ онд нэвтрүүлэх гэнэ.
Гэтэл нөгөө талд төрийн албанд одоо ч цаасан суурьтай, энд тэнд даргын тамга хайж гүйдэг нь хэвээр. Ядаж байхад AI туршилт нь Egune … байна аа гээд дуусчихдаг нь хэцүү.
🙃 Нөхцөл байдал
Улс орнуудын ЗГ AI шилжилтэд хэр бэлтгэлтэй байгааг хэмждэг индексэд Монгол 188 орноос 98-рт, Зүүн Азид 12-рт жагсаж байгаа. Энэ дотроо дата мэдээллийн олдоц хамгийн өндөр оноог авсан харагдах ч хүн хүч, төлөвшил, дэд бүтцийн тал дээр ямар ч бэлтгэлгүй байгаа. Цаашид нээлттэй болсон мэдээллээ хаана хадгалах, аюулгүй байдлаа эргээд хэрхэн хамгаалах гэхчлэн олон асуултууд гарч ирж байна.
Эцэст нь… Бидэнд бодлогын түвшинд тодорхойлсон AI алсын хараа байхгүй хэдий ч Eva, Чимэгэ Системс гэхчлэн дотоодын AI-д суурилсан бизнесүүд алхам алхмаар урагшлаад л байна. AI-н уралдаанд хоцрохгүй гэдэгтээ бус хэрхэн үр дүнтэй ашиглах, эрсдэлээ хэрхэн бууруулах вэ гэдэгт илүүтэй анхаарах хэрэгтэй байна.