АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Америкчуудын валентины баярын зардал Монголын зах зээлийн үнэлгээнээс 7 дахин их

Романтик уншигчид маань өнөөдөр яаж баярлах гэж байна даа? Ромоос үүссэн Гэгээн Валентины өдрийг дэлхий даяар, Монголд ч өргөн дэлгэр тэмдэглэдэг болж дээ. Америкчуудын энэ баярын романтик зардал манай зах зээлийн үнэлгээнээс 7 дахин их байна. 🥹

💌 Жилээс жилд ундрах романтик зардал

Энэ жилийн хувьд Америкт Валентины баярын зардал түүхэн дээд амжилт тогтоохоор байна. Нийт $27.5 тэрбумын зардал гарахаар байгаа нь жилийн өмнөхөөсөө $1.7 тэрбумаар өссөн дүн. Угаас 28 улсын дунджаас харахад нийт хосуудын 55% нь 2 сарын 14-нд онцгой зүйл хийдэг гэхээр үнэхээр өргөн хүрээтэй баяр аж. Нэмээд 1868 онд Их Британийн шоколадны компани Cadbury уг баярт зориулан зүрхэн хэлбэртэй шоколадны хайрцгийг бүтээснээр валентин шоколад 2 хүйн холбоотой болсон. 

Ну өгөхийн 👉👈: Романтик өдрийн хамгийн алдартай бэлгийн 1-рт мэдээж чихэр, шоколад, араас нь цэцэг, үдшийн зугаалга, үнэт эдлэл орж байгаа юм. Харж байгаачлан эмэгтэй хүнд зориулсан гэмээр зүйлс их байгаа биз? Ийм болохоор энэ өдөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин их санхүүгийн дарамтыг мэдэрдэг гэнэ. 

🤑 Баяраар баяжигсад: Америкчууд энэ жил үнэт эдлэлд нийт $6.5 тэрбум, үдшийн зугаалгад $5.4 тэрбум, цэцэгт $2.9 тэрбум, чихэр шоколаданд $2.5 тэрбум, мэндчилгээний картад $1.4 тэрбумыг тус тус зарцуулахаар төлөвлөж байна. Тэгэхээр энэ төрлийн бизнесүүд валентинаар хурган сэргэчхэж байгаа юм. 

✈️ Аялахыг ч мартахгүй: Валентины өдрөөр бэлэг өгөх, болзохоос гадна аялал хүртэл төлөвлөдөг байх нь ээ. 2024 оны Гэгээн Валентины өдрөөр онлайн аяллын хайлт 2023 оныхоос 15% нэмэгдсэн аж. Үүний 4% нь олон улсын аялал байсан гэнэ шүү бүр. Күй. 

🤔 Нас явах тусам дундардаг уу?

Сонирхолтой нь 2 сарын 14-нд зарцуулах 1 хүний дундаж зардлыг насаар нь харвал маш сонирхолтой. Z үеийнхэн бол цацаж өгөх нь. Тэд $235 буюу ₮813 мянга орчмыг зарцуулахаар байгаа нь Миллениал үеийнхнээс 33.5%, X үеийнхнээс бүр 147.4% илүүг зарцуулна гэсэн үг. Z үеийнхэн ихдүүлээд байна уу, бусад дутуу дулимагдуулаад байна уу? 

Эцэст нь… Олон жил ганц бие яваа уншигчид маань гутрах хэрэггүй дээ. Цаана чинь шоколадны гол орц какаоны үнэ огцом өсөөд баяр тэмдэглэх зардал нь жилээс жилд нэмэгдэж байна. Шоколад, бэлэг сэлтэд мөнгө үрэхгүй хөрөнгө оруулаад байж байхад учиртай. 😜

ШУУД ДАМЖУУЛАЛТ