Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Инфляц өндөр хэлбэлзэж буй үед бондод хөрөнгө оруулах нь эрсдэл багатай

 

Хөрөнгө оруулагчид маань сүүлийн үед ямар бүтээгдэхүүн сонирхож байна даа? Өнөөдөр бондын хөрөнгө оруулалтын ямар боломж байгааг хүргэе. 

📃 Онцлог зүйл нь юу вэ?

Өнгөрсөн сард ГВУН өмнөх сараасаа 11.24% буурч $4.9 тэрбум болсон. Нэмээд өнгөрсөн оны 6-р сард 5.1% байсан инфляц 9% болж өсөөд байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн гадаад орчин тогтворгүй, инфляц өндөр хэлбэлзэж буй үед бондод хөрөнгө оруулах нь эрсдэл багатай, тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын сонголт болдог. Тэгвэл бондын хөрөнгө оруулалтын ямар сонголт байна вэ? 

🏛️ Засгийн газрын бонд: Одоогоор ЗГ-ын 4 идэвхтэй бонд байгаа. Хугацаа нь 2026 оны 4-р сараас 2031 оны 7-р сард дуусахаар байгаа юм. Уг 4 бондоос “Монгол 31” бондын өгөөж хамгийн өндөр буюу 6.82% байгаа аж. Гэхдээ ЗГ дахин бонд гаргаж энэ бондуудыг хаах талаар яригдаж буй.

📬 Нээлттэй бондууд: ЗГ-ын бондоос гадна МХБ (MSE) дээр нээлттэй байгаа 10 бонд бий. Үүнээс 7 нь ₮-ийн бонд бөгөөд жилийн дундаж хүү нь 17.5% байна. Харин ТЖТБ ХХК буюу "TML Plastic" үйлдвэрийн $-ын ногоон бондын хүү 10% байгаа юм. 

💵 ОУ-ын бондууд: Сүүлийн үед Монголын томоохон компаниуд ОУ-ын зах зээл дээр $-ын бонд гаргах тохиолдол нэмэгдсэн. Голомт банк (GLMT)-ны бондын купон 11% байгаа бол бодит хүлээгдэж буй өгөөж нь 8.22% байгаа юм. 

🤔 Хэнд хандах вэ?

Бондод хөрөнгө оруулахаар сонирхож байгаа хүмүүс ББЗЗ дээрх боломжийг ч судалж үзэх нь зүй. 2022 оноос хойш уг зах зээлд ₮3.1 их наядын бонд бүртгэгдсэнээс 2024 оны байдлаар ₮1.5 их наядын бондын андеррайтерыг Голомт Капитал ҮЦК дангаар хийжээ. Угаас МХБ дээр 52 ҮЦК бүртгэлтэй байгаа ч энэ дундаас Голомт Капитал болон Өлзий энд Ко капитал зэрэг ҮЦК-иуд бондын арилжааг түлхүү хийдэг билээ

Эцэст нь… Энэхүү нийтлэлийг ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалтын дохио өгөх биш мэдээлэл хүргэх зорилгоор бичлээ. Хөрөнгө оруулах шийдвэрээ сайн судлаарай лимонууд минь.

ШУУД ДАМЖУУЛАЛТ