Өнгөрсөн сарын байдлаар дэлхийн улс орнуудын удирдагчид иргэддээ хэр үнэлэгдэж, хүндлэгдэж байгааг танилцуулъя.
😌 Дажгүй хэд
2024 онтой харьцуулахад эхний 5 эрх баригчдад иргэдийнх нь итгэх хувь 50% давсан нь хамгийн онцлог үзүүлэлт байлаа. Айргийн 5-аас Нарендра Моди 3 дахь удаагаа, Доналд Трамп 2 дахь удаагаа дахин сонгогдсон эрхмүүд байгаа бол Аргентин, Мексик, Швейцар гээд үлдсэн 3 нь шинэхэн Ерөнхийлөгч нар.
🔎 Шалтгаан: Тэднээс хэний ч төсөөлөөгүй ялалтын эзэн Хавьер Милег онцлоход, Ерөнхийлөгч болсон эхний өдрөө яамдуудын тоог 18-аас 8 болгож, 1 жилийн дотор инфляцыг халуу дүүгсэн 211.4%-иас 117.8%-руу бууруулсан гэхчлэн төрийн зардлыг бууруулж, эдийн засгаа өсгөх шуурхай, бодит арга хэмжээг хэрэгжүүлж байгаа учраас иргэд нь түүнд найдлага тавьж буй.
✋ Харин Швейцар, Мексикийн хувьд шинэ 2024 онд Ерөнхийлөгч нартай болсон ч өмнөх Ерөнхийлөгч нарынх нь үнэлгээ дутахгүй өндөр байснаас харахад тус улсын иргэд хүнд бус системдээ хэр итгэлтэй байдгийг харуулах шиг.
😑 Бүтэхгүй хэд
Жагсаалтад сүүл мушгисан 5-аас Швед болон Их Британийн Ерөнхий сайд хасагдаж, Чехийн Ерөнхийлөгч нэмэгдсэнээс бусдаар өөрчлөлт байсангүй. Харин ч Франц, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, Канадын Ерөнхий сайд, Германы Канцлер Олаф Шолцын үнэлгээ улам доройтжээ. Дийлэнх нь том бодлогын асуудлуудыг дорвитой шийдэж чадахгүй байгаатай нь холбоотой ч удирдлагын арга барил, харизм, элдэв бусын скандал нь ч ихээхэн нөлөөлж буй.
🔪 Хасагдсан 2: Улмаар өнгөрсөн 1-р сард Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 9 жил хашсан үүрэгт албаасаа огцорч буйгаа зарласан бол засаглалын эрхийг атгах гээд бүтэлгүйтсэн болдоггүй өвгөн хочит Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч огцрох нь бараг л тодорхой байгаа.
Эцэст нь… Уг санал асуулгад багтсан дийлэнх улс орнууд өндөр хөгжилтэй болон барууны улсууд гэдгийг анзаараарай. Хаалганы цаана тэднээс долоон дор эрх баригчидтай улсууд зөндөө л байгаа. Жишээ нь Монгол ч юм уу. 🙊 Мэдэхгүй юм даа, бүх зам Ром руу хөтөлдөг гэдэг шиг манай улсын эрх баригчдын шийдвэр яаж, ийж байгаад өнөө л үл бүтэх, хуураад өнгөрөх шийдвэр рүү явчих юм.